
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Энержи Ресурс” компанитай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна
Тэрээр, “Миний сонгогдсон говийн бүсэд монголын сангийн авдрыг дүүргэдэг томоохон стратегийн ордууд байдаг. Миний амьдралын 28 жилийн хугацаа монголын олигархуудын эсрэг чиглэсэн. Монголын уул уурхайн баялгийг ашиглахын тулд, өөрсдөдөө зориулсан хууль баталдаг. Тэр хуулиа гаргаж хуу хамж, хулгай хийдэг. Үе үеийн Засгийн газар, Ерөнхий шүүгч, прокурор, цагдаагийн дарга нар, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нартай хуйвалдсан сүлжээг би 28 жилийн турш илчилж байсан.
Оюу толгой, Таван толгой, Энержи Ресурс, Ухаа худаг, МАК, Петровис, Эрдэнэтийн 49 хувь, ХХБ, Төрийн банк зэрэг бүх банкнуудын хувьчлалтай холбоотой цуглуулсан бүх баримтууд байгаа. Энержи Ресурс, Ухаа худгийг луйвраар авсан гэдгийг Монгол Улсын Засгийн газар мэдэгдээд, УИХ-руу тогтоолын төсөл оруулсан. Ухаа худаг манай говийн бүсэд бий. Надад бүх баримт хангалттай байсан. Удаа дараа энэ луйврыг илчилж байсан. Хэн ч тоогоогүй. Одоо тоож байна. Тиймээс би Засгийн газрын байр суурийг дэмжээд, Хянан шалгах дэд хороо байгуулж ажиллахын төлөө өнөөдрөөс манлайлна” гэв.