
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй үндэсний дээд лигийн Плей-оффын тоглолтууд энэ сарын 09-ний ням гарагт эхэлсэн. Өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны үдэш НБА-гийн супер од, Олимпын аварга Демаркус Казинсийг багтаа нэгтгэсэн “Сэлэнгэ Бодонс” баг өрсөлдөгч “Би Си Эйч Найтс” багийг буулган авч 66-77 онооны харьцаатай уг тоглолт өндөрлөв.
Ингэснээр “Сэлэнгэ Бодонс” цувралын эхний хожлоо авч байна.
Мөн өчигдөр тус тоглолтын өмнө Плей-оффын хоёр ч тоглолт явагдсан. “Хасын Хүлэгүүд” өрсөлдөгч “Дархан Юнайтед”-ийг 92-70 онооны харьцаагаар хожлоо. “Хасын Хүлэгүүд” баг МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улиралд “19-8” амжилт үзүүлэн, МУГТ Ц.Шаравжамцын нэрэмжит тойргийн тоглолтуудын “Аварга баг”-аар тодрон, цом болон 100.000.000 төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ.
“Хасын Хүлэгүүд” тойргийн тоглолтуудын “Аварга баг”-аар нэрлэгдэв