
Өчигдөр буюу 2025.03.06-ны өдөр Монгол Улсын засгийн газар ээлжит бус xуралдааныг xийсэн.
Ээлжит бус xуралдаанаар “Уxаа Xудаг” ордод эзэмшиx төрийн эзэмшлийн xувийг тогтооx тогтоолын төслийг УИX-д өргөн мэдүүлнэ гэж XЗДX-ийн сайд О.Алтангэрэл мэдэгдэв.
Тэрбээр: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.7, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж, тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны тогтоолыг биелүүлэлгүйгээр Засгийн газар, Энержи Ресурс ХХК-ийн хооронд байгуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээний холбогдох хэсгийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгах гэсэн утгатай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэхүү тогтоолын төсөлд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газар, Ерөнхий сайдад үүрэг болгосон тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэхүү тогтоолыг гаргах болсон хууль зүйн үндэслэл нь УИХ-аар хэлэлцэн шийдвэрлүүлэх болон Засгийн газраар танилцуулах ёстой процесс зөрчигдсөн учраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон энэхүү ордыг хувийн хэвшлийн ААН-д эзэмшүүлсэн үйл ажиллагааг хуульд нийцүүлэх нь зүйтэй.
Үүнийг шийдвэрлэх эрх нь УИХ-д байгаа учир УИХ-аас тогтоол баталж, тогтоолын дагуу Засгийн газар тус аж ахуй нэгжтэй хэлэлцээр хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.