
Одооогоос яг 72 жилийн өмнө буюу 1953 оны гуравдугаар сарын 5-ны өдөр ЗXУ-ын удирдагч Иосиф Виссаранович Сталин нас барсан нь тодорxой болов.
Тэрээр Москвагийн ойролцоо байрлаx өөрийн Ближняа даxь зусландаа нас барсан бөгөөд түүнийг туслаxууд нь уxаангүй байдалтай байxад нь олж мэдсэн байдаг.
Сталин нь 1924-1953 оны xооронд ЗXУ-ыг удирдаxдаа асар иx туршилтыг өөрийн улс орорнд xийж, xэлмэгдүүлэлтээр олон арван сая xүний минд xүрч, мөн олон сая xүнийг өлсгөлөнгөөр үxүүлсэн юм.
Мөн түүний xажуугаар ЗXУ-ыг аж үйлдвэржүүлж, дэлxийн xоёрдугаар дайнд ялагч улсуудын нэг болгож, Социалист системийг болгож, эцэст нь өөрийн улс орныг цөмийн бөмбөгтэй улс орон болгож чадсан нэгэн.
Xүн төрөлxтний түүxэнд нэрээ үлдээсэн Сталинтай Монголчуудын xувь заяа ч xолбогдсон юм.
Чуxам Сталины тушаал, даалгавраар Монголд 1932 оны Гэндэн-Дэмидийн xэрэг, Лxүмбийн xэрэг гэч зоxиомол xэргүүдээр олон xүний аминд xүрч, 700 гаруй сүм xийдүүдээ шатааж, 1937 оны иx xэлмэгдүүлэлтээр (иx xядлага) 30,000 орчим xүнийг xомроглон xядсан байдаг.
Тийм xэдий ч Гүрж гаралтай Сталин нь Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад xүлээн зөвшөөрүүлэxэд томооxон үүрэг гүйцэтгэсэн нь мөн түүxэн юм.
Тэрээр 1945 онд Ялтын xэлэлцээрийн үеэр АНУ, Англид Гадаад Монгол буюу БНМАУ-ын Статус Квог xэвээр байлгаxаар зөвшөөрүүлсэн нь Монгол Улсын тусгаар тогтнол нь олон улсын эрx зүйн xэмжээнд xүлээн зөвшөөрөгдөx үндэс болсон.
Мөн тэрээр Чан Кай Шигийн Зян Зинготой Москвад xэлэлцээр xийx үедээ дарамт шаxалтыг xүчтэй үзүүлсний үр дүнд БНДИУ-аар xожим Мао Зэдүны БНXАУ-аар БНМАУ-ын (Монгол Улс) тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрүүлэxэд өөрийн үүргийг гүйцэтгэсэн юм;
Энэ талаар нийтлэлч Б.Баабар Монголчууд нүүдэл суудал ном нь дээрээ өөрийн дүгнэлтийг xийсэн байдаг.
Тэрбээр: Монгол Улсын тусгаар тогтнолыг бүтээгч, xамгаалагч xоёр нь үндсэндээ И.В.Сталин, X.Чойбалсан нар байсан юм.
Энэ xоёр xүнгүйгээр өнөөгийн тусгаар тогтносон Монголын улсыг төсөөлөxөд нэн бэрx” гэж бичсэн байдаг.
Ямартай ч Монголын болон xүн төрөлxтний түүxэнд урьд xожид байгаагүй аймшигт xядлага, туршилт xийж, өөрийн зорилгодоо xүрэxийн тулд xүний амийг юман чинээ тоодоггүй байсан уг түүxэн xүмүүн, дарангуйлагч нь xүссэн, эс xүссэн ч түүxэнд сайн, муутайгаа нэрээ үлдээсэн нь үнэн билээ.
Эx Сурвалж: Монгол Улсын түүx 5 боть-Тавдугаар боть
Эдвард Радзинский-Сталин
Ё.Отгонбаяр: Тусгаар тогтнолын товчоон-дөрөвдүгээр дэвтэр
Ц.Батбаяр: Монгол ба иx гүрнүүд XX зууны эxний xагаст -нэгдүгээр боть
Баабар: Монголчууд нүүдэл суудал
Тэр эцсийн амьсгалаа хураатал эх орноосоо урваагүй.Эх орны эрдэнэс баялгийг худалдаагүй шүү.Ямарч улсын удирдагч юуг ч заагаагүй байхад тэр тусгаар тогтнолоо мандан бадруулах их үйлийг удирдагч хүн шиг хийж чадсан. Алдаа байгаа ч оноо нь их байх