
3 дугаар сарын 4-нд: Дэлхийн инженерүүдийн өдөр тохиож байна.
3 дугаар сарын 5-нд: УДЭТ-ын тайзнаа “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжиг үзэгчдийн хүртээл болно.
3 дугаар сарын 5-нд: Монгол, Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “In da house 3: in Korea” МУСК-ны хэвлэлийн бага хурал болно.
3 дугаар сарын 6-нд: Монголын үндэсний сэтгүүл зүй үүсэж, хөгжсөний ойн өдөр тохиож байна.
3 дугаар сарын 7-нд: UG Arena-д “Казинс Монголд” энтертайнмент шоу болно.
3 дугаар сарын 7, 8-нд: Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан дуучин Б.Баярцэцэгийн “Live concert” тоглолт “ASA ARENA”-д болно.
3 дугаар сарын 8-нд: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
3 дугаар сарын 8-нд: “Салхи” хамтлаг Мартын 8-ны баярыг тохиолдуулан “Мартагдашгүй хайр” тоглолтоо UG Arena-д толилуулна.
3 дугаар сарын 8, 9-нд: Бүргэдийн баяр Чинисийн хүрээ цогцолборт болно.
3 дугаар сарын эхний долоо хоногт бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ.
Уран бүтээлч Р.Баясгалангийн “Хүннү Монгол Эрдэнийн шатар” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяагийн урилгаар 2025 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 5-нд Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна.
3 дугаар сарын 8-15-нд: Бүгд Найрамдах Итали улсын Турин хотноо болж буй Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд Монгол улсаас 24 тамирчин оролцож байна.