
Монгол улсын сагсан бөмбөгийн спортын ертөнцөд 6 дахь гавьяат мэндэллээ. Тэрбээр ид тоглож байх үедээ төрдөө үнсүүлэн МУГТ цол хүртсэн Монголын анхны сагсан бөмбөгч боллоо.
Тамирчин хүний ар талд асаалттай танк мэт байдаг гэр бүл, ахан дүүс, найз нөхөд тэдэнд маш их зориг, тэвчээр, урам дэм, сэтгэлийн тэнхээний тулах хүч нь болж өгдөг билээ. Өнөөдөр хүндэтгэлийн арга хэмжээний үеэр түүний гэргий Ж.Номин болон дунд охин Б.Сайнзаяа нартай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
Ж.Номин: Ханийнхаа аливаад тэвчээртэй, буурь суурьтай ханддаг зан чанараар маш их бахархдаг
Миний хайрын өнөөдрийг хүртэл спортод зарцуулсан цаг хугацаа, хөлс хөдөлмөрийг үнэлээд ийм өндөр нэр хүндтэй шагналыг олгож буйд Төрдөө болон Төрийн тэргүүндээ мөн төрийн бусад албан хаагч нартаа баярлалаа.
Энэ шагналыг дагаад манай хань ижил болон бид нарын хувьд маш том хариуцлага бий болж байна гэж үзэж байна.
Иймээс энэ том хариуцлагыг дааж явахын төлөө бүх хүч чадлаа дайчилж амьдарнаа.

Билгүүнээгийн хувьд маш их тэвчээртэй. Дээрээс нь аливаа зүйлийг маш их буурь суурьтай хүлээж авдаг. Тэгээд юу юуны түрүүнд сэтгэл хөдлөлөөр хандана гэсэн тийм зүйл маш ховор бий.
Жишээлбэл өнөөдөр ч гэсэн энэ шагналыг авахын тулд мах их бодож, нэлээн эсэргүүцэж байгаад эцсийн минутанд л за за, одоо авъя даа гэдэг шийдвэрийг гаргаж байналээ.
Тэгэхээр манай хүний хувьд төдийгөөс өдий хүртэл энэ их алдсан цаг хугацаа, дээр нь нэмээд хэлэхэд зарим хүмүүсээс маш их эсэргүүцэл ирдэг. Сошиал орчинд эсрэг хандлага маш их ирдэг.
Тэр болгон дээр маш их тэвчээртэй ханддаг. Тэгээд би хань ижлийнхээ энэ зан чанараар маш их бахархаж явдаг.
Бидний хувьд маш их баяртай байна.
Манай шигшээ багийн залуучууд, дараагийн үе маань ч бас маш их хүчтэй гарч ирж байна. Тэр дундаа залуу тамирчдадаа Билгүүн маань аль болох манлайлах, үлгэрлэх, ядаж дэг журам зэрэг дээр илүү зөвөөр үлгэрлэхийг хичээж явдаг.
Ази тивийн АШТ-ний урьдчилсан шатанд манай улсын шигшээ баг бол үнэхээр том амжилт гаргасан гэж үзэж байгаа. Би тэрэнд нь маш их баяртай байна.


Охин Б.Сайнзаяа: Аав маань маш их хичээсэн, үнэхээр маш их бахархаж байна.
Маш их баярлаж байна. Аавынхаа өмнөөс маш их баяртай байна.
Аавдаа маш их хайртай. Нуруу нь гэмтэлтэй байсан болохоор лиг дээр нэг их тоглохгүй байсан. Бэртэлтэй байсан ч улсынхаа шигшээ багийнхаа төлөө бүхнээ дайчлан хичээж зүтгэсэн. Одоо дээд лигийн талбайд плей-оффоос эхлэн тоглох байх аа.
Манай аав ерөөсөө яг л ээж шиг байдаг. Миний хувьд ер нь хоёр ээжтэй юм шиг л байдаг даа. Аав маань яг л ээж шиг байнга надад маш их санаа тавьдаг. Хүүхдүүдээ маш их хайрладаг. Мундаг аав гэж боддог доо.
Манай гэр бүл гурван охинтой. Манай эгч байна, гадаадад сурдаг. Би, манай эмэгтэй дүү охин одоо сургууль дээрээ бий. Манай хамгийн бага эрэгтэй дүү.
Манай аав маш гоё хоол хийдэг. Тэгээд яг баярын өдрүүдээр бидэнд гоё хоол хийж өгдөг. Тэр дундаа Солонгос хоолыг их бөгөөд маш гоё амттай бэлтгэдэг.
Ер нь гурван охидуудтай маш их хайртай. Эрэгтэй дүүд ч гэсэн хайртай. Ер нь л бүгдэд нь маш их хайртай даа.
Ярилцсанд баярлалаа.


ОУХМ Баттүвшиний Билгүүний дээд лиг болон ОУ-ын тэмцээний амжилтыг танилцуулъя:
- 2006 он Баганат өргөө мөнгө
- 2007 он Уурхайчин
- 2007-2010 Донггүкийн их сургууль
- 2010 он МУИС MBM бүх одод
- 2011 он Баянзүрх Буллс
- 2011 он Нанжин зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн.
- 2012 он Отгонтэнгэр их сургууль Спрайт лиг
Шилдэг 5 тоглогч
- 2012 он Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн хүрэл.
- 2013 он СБЛ Хасын Хүлэгүүд мөнгө
- 2013 он Казань Дэлхийн оютны универсад наадам
Шилдэг 16
- 2013 он Инчон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн.
- 2013 он Тяньжин Зүүн Азийн тоглолт.
- 2014 он СБЛ Хасын Хүлэгүүд алт
Улирлын үнэ цэнэтэй тоглогч MVP
- 2014 он Инчон Азийн тоглолт шилдэг 8
- 2015 он СБЛ Хасын Хүлэгүүд хүрэл
“Бүх Одод”-ын тоглолтын MVP
- 2016 он СБЛ Хасын Хүлэгүүд мөнгө
“Бүх Одод”-ын тоглолтын MVP
- 2017 он CБЛ Хасын Хүлэгүүд алт
- 2018 он СБЛ Хасын Хүлэгүүд алт
- 2018 он Жакарта Азийн тоглолт
- 2019 он Хасын Хүлэгүүд мөнгө
- 2020 он Хасын Хүлэгүүд мөнгө
- 2022 он Хасын Хүлэгүүд алт
Улирлын үнэ цэнтэй тоглогч MVP
- 2022 он Asia cup prequalifiers
- 2023 он Asia cup prequalifiers
- 2024 он Хасын Хүлэгүүд алт
- 2024 он BCL qualifiers Хасын Хүлэгүүд
- 2024 он Asia cup qualifiers
- 2025 он Asia cup qualifiers.

