
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа болон Украины засгийн газар Украины байгалийн нөөцийн тухай гэрээнд тусгагдах нөхцлүүд дээр зөвшилцөлд хүрчээ.
Financial Times сонинд бичсэнээр Вашингтон Украины байгалийн нөөцийн ашиг орлогоос 500 тэрбум ам.долларыг авна гэсэн нөхцлөөсөө татгалзсан ба Киев газрын тос, байгалийн хий зэрэг байгалийн нөөцийн олборлолтоосоо олох ашгийнхаа 50 хувийг АНУ болон Украины хамтын эзэмшлийн тусгай санд байршуулж, уг сангийн мөнгөөрөө цаашид Украинд хэрэгжүүлэх төслүүдээ санхүүжүүлэхээр тохирчээ.
Уг гэрээнд АНУ-ын талаас Киевт аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх тухай зүйл заалт байхгүй ч Вашингтон Украинтай эдийн засгийн харилцаатай байх нь өөрөө “аюулгүй байдлын баталгаа” хэмээн онцолсон тухай Bloomberg агентлаг мэдээлж байна.
Financial Times сонин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уг гэрээнд гарын үсэг зурахаар Цагаан ордонд айлчилна гэж мэдээлсэн бол Ерөнхийлөгч Д. Трамп сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Украины Ерөнхийлөгч В. Зеленский ирэх баасан гарагт Вашингтонд айлчлах тухай дурджээ.
Эx Сурвалж: Financial Times