
Хотын дарга Х.Нямбаатар нийслэлд байршилтай “бүх” автомашины зогсоолыг Моннис группийн эзэмшилд шилжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг дахин нулимав.
НИЙСЛЭЛИЙН БҮХ ЗОГСООЛ “МОННИС” ГРУППИЙНХ
Тодруулбал Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан долоон стандартын нэг болох “Авто машины зогсоолын стандарт батлуулан, хэрэгжүүлэх” сонгон шалгаруулалтад Моннис группийн охин компани Эн Ти Би ХХК оролцон 14-15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж ялалт байгуулаад, гэрээ хийжээ. Өөрөөр хэлбэл 50 байршлын 2147 авто зогсоол, монголын топ аравт багтах хэмжээний “баян” Моннис группийн мэдэлд шилжиж буй юм.
Үүний улмаас Нийслэлтэй гэрээ байгуулан авто зогсоол түрээсэлж, амьжиргаагаа залгуулан, ажлын байр бий болгож буй хувийн компаниудын эрх ашиг зөрчигдөх боллоо. Авто зогсоолыг стандарттай болгох нэрийн доор өрнүүлсэн уг сонгон шалгаруулалтыг, түрээслэгчдэд огт мэдэгдээгүй нь тэдний эрх ашгийг харгалзаж үзэх нь битгий хэл, ил цагаан дээрэмдэж, идэх талхыг нь булааж буй нэг хэлбэр мөн.
ИЛ ЦАГААН ДЭЭРМИЙН АРД ХЭНИЙ АШИГ СОНИРХОЛ ХӨНДӨГДӨВ
Эн Ти Би ХХК сонгон шалгаруулалтад ялж гэрээ байгуулахдаа, төсөл хэрэгжүүлэх байршилд мод тарих, ногоон байгууламж бий болгох, цахилгаан машин цэнэглэгч суурилуулах замаар агаар, орчны бохирдлыг бууруулах, бүрэн цахимжуулах гэх мэтийн ажлыг үзэглэсэн талаар НЗДТГ-аас мэдээлсэн байна. Мэдээж сайжруулах, нэг стандарттай болгох нь сайшаалтай үйлдэл мөн ч, бусдын талхыг хүчээр дээрэмдэн байж заавал “Моннис” групп хийх шаардлагагүй байлтай. Хувийн компаниуд ч хийж тохижуулах боломжтой. Гагцхүү жижиг, дунд бизнес эрхлэгчдэд боломж олгохгүй, ийн шийдэж буйн цаана хэний ашиг сонирхол хөвөрч байгаа нь анхаарал татна.
Энэ сарын 24-нд НЗДТГ-аас мэдээлэхдээ, “Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй байршлуудыг чөлөөлнө” гэх сүржин гарчигтай нийтлэлүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “бөмбөгдсөн”. Гэвч бодит байдал дээр авто зогсоол түрээслэгч ААН, иргэд Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй, Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээг дор хаяж, 4-5 жилийн хугацаатай байгуулсан байгаа юм. Ингэж гэрээлэхдээ жил бүр 1.5 тэрбум төгрөгийг орлогоосоо төвлөрүүлсэн буюу, түрээсийн үйл ажиллагаанаас олсон орлогын 60 хувийг Нийслэлийн замын санд төвлөрүүлэхээр гэрээнд заажээ. Харин АНН байгууллага, иргэд гэрээний заалтыг өнгөрсөн хугацаанд огт зөрчөөгүй тухайгаа хэлж байна.
Эрх ашгаараа хохирсон ААН байгууллага, иргэд асуудалтай холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Харин шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй байхад, Хотын дарга Х.Нямбаатар шүүхийн дээр “дэвсэлж” нийслэл, дүүргийн газрын албаар сүрдүүлэн хүч хэрэглэн өнөөдрөөс эхлээд буулгаж байна.
ЭН ТИ БИ ХХК-ИЙН ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ НЬ МОННИС ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЧУЛУУНБААТАР
Opendata-д буй мэдээллээр Эн Ти Би ХХК нь 2010 онд байгуулагдсан ашгийн төлөө компани. Гүйцэтгэх захирлын албыг М.Өлзийдэлгэр хашдаг бол, эцсийн өмчлөгч нь Моннис группийн Ерөнхийлөгч Б.Чулуунбаатар юм.
Төр хувийн хэвшлийн түншлэл нэрийн доор иргэдийн хийж буй ажлыг “төр” булааж, халаас руу нь гараа дүрдэг, бизнес эрхлэгчдийг дэвсэлж орхидог дүр зураг нийгэмд цөөнгүй бий. Үүний нэг жишээ нь авто зогсоолын дээрмийн асуудал болоод буй нь энэ юм.
АРАЙ ДЭНДНЭЭ НААД ЧУЛУУНБААТАР ЧИНЬ БАЯНТАНСАГАА АЖИЛЧИДДАА БАЙНГА ГАЙХУУЛДАГ ЁСЗҮЙГҮЙ ХӨГИЙН АВИЛГАЛЧИНШДЭЭ ТЭГЭЭД Ч ЭНГИЙН АРД ИРГЭДИЙН БИЗНЕСРҮҮ ИНГЭЖ ХАЛДДАГ ЧУЛУУНБААТАР ЯМАР ХОГИЙН ПЗДАВЭЭ ЖИЖИГ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИДЭД БОЛОМЖ ОЛГООЧЭЭ ҮХЭЖ ДАЛДАРСАН ЮМБЭ. АЖИЛЧИД НЬ ТОЛГОЙ СЭГСРЭЭД ҮГЭЭ БАРЧИХСАН БАЙСАН. НЯМБАА ЧИ СОХОРЖ БНАА ЯАНАА
Арай арай