Гадаадад картаараа тооцоо хийж, 10%-ийн буцаан олголт авмаар байна уу

Монгол Улсад 2025 оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар 100 болон түүнээс дээш настай нийт 159 иргэн байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 108 настай иргэн байна. Хүйсээр нь авч үзвэл эрэгтэй 32, эмэгтэй 127 хүн байна. Бүс нутгийн хувьд орон нутагт 89, нийслэлд 70 ахмад настан амьдарч байгаа бөгөөд хамгийн олон ахмад настан амьдардаг аймаг дүүрэг гэвэл Өвөрхангай аймагт 11, Баян-Өлгий аймагт найм, нийслэлийн Баянзүрх дүүрэгт 18, Хан-Уул дүүрэгт 14 өндөр настан амьдарч байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Мөн Шинийннэгэн нэртэй 50 хүн, Цагаансар нэртэй 11 хүн бүртгэлтэй байна.