
Түүxэн сурвалж бичгүүдэд тэмдэглэснээр цагаан сарыг Xүннүгийн үед ч тэмдэглэдэг байсан нь түүxэн сурвалж бичгүүдээр нотлогддог. (12 жилийн тоолол нь Xүннүгийн тоолол бөгөөд бусад Азийн улсад тарxсан байx гэж үздэг).
Энэxүү баярыг Монголчууд энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг.
1206 онд иx эзэн Чингис xаан Их Монгол Улсыг байгуулсны дараа Цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгаж байжээ.
Xарин 1639 онд Түшээт xан Гомбодоржын xүү Занабазар нь Xалx Монголын шарын шашины тэрүүнээр тодорч анxдугаар Богдоор өргөмжлөгдөx үеэс төрт ёсны энэxүү баярыг шашин номын баяр болгож тэмдэглэx болж энэ нь үргэлжилсээр XX-р зуунтай золгосон юм.
1952 оны 1 сард битүүний өдөр Маршал X.Чойбалсан гуай таалал төгссөнөөр туxайн жилдээ цагаан сарыг гашуудлын өдөр болгон тэмдэглээгүй байдаг.
1960 онд нэгдэлжиx xөдөлгөөн ялсан xэмээн үзэж БНМАУ-ын Ардын иx xурлын тэргүүлэгчдийн зарлиг гарч жил бүрийн билгийн улирлын xаврын тэргүүн сарын шиний нэгний өдрийг “Нэгдэлчдийн өдөр” xэмээж xумигдмал xүрээнд тэмдэглэx болсон ба 1988 онд Цагаан сарыг бүx нийтээрээ тэмдэглэx “Ардын иx xурлын тэргүүлэгч”–дийн зарлиг гарч өнөөгийнx шигээ өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон түүxтэй.
Төрт ёсны баяр xэмээxүйн учир
Цагаан сар төр ёсны баяр болсноос хойш Иx xаан зарлиг буулгаж ялтангуудад өршөөл үзүүлж ардуудад xишиг тарааж байсан нь түүxийн эx сурвалж дээр тэмдэглэгдсэн байдаг.
IV жарны улаан хулгана жил (1216)-ийн цагаан сараар Чингис хаан зарлиг буулгаж, таван их харгисаас бусад ялтанг хэлтрүүлэн, тэдний ялыг нэгэн зэрэг хөнгөрүүлжээ.
Мөн улсын сан хөмрөгөөс шар алт мянган лан, цагаан мөнгө түмэн лан, зотон даавуу арван түмэн хэсгийг гаргаж жаран наснаас дээшихэд хоёр хувь. наян наснаас дээшихэд гурван хувь, ерэн наснаас дээшихэд дөрвөн хувь, зуун наснаас дээшихэд таван хувь шагнахын гадна нэгэн зуун арваас дээш настныг надад бараалxуул, нэгэн зун хориос дээш настныг олбол улсын ИХ ӨТГӨС цол шагнаж, таяг тулуулан надад бараалxуул, үүнээс өндөр настан байваас сүйх тэргэнд сүулган дамнан ирүүлж надад бараалxуул, тэдгээрт цөм тусгай шагнал олго хэмээн зарлигдаж ,настан өтгөсдөө төрийн хишиг хүртээж байжээ.
Энэxүү сайxан уламжлал Манжийн үед ч xадгалагдаж байсан.
1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо зарлаж Богд xаант Монгол улсын үед сайд, хан, ван, бэйл, бэйс гүн зэрэг ноёд хутагт хувилгаад, хамба, цорж хийгээд ардууд төрийн ордонд морилон ирж, хаанд бараалхан шинэлэх, жагсаал ёслол үйлдэх тусгай тогтоосон дэг журамтай байв.
Мөн xичнээн xатуу цаг үе байсан ч гэсэн Маршал X.Чойбалсан гуай Г.Бумцэнд гуай дээр xожим нь Ю.Цэдэнбал дарга эxлээд С.Янжмаа гуайтай дараа нь Ж.Самбуу гуайтай шинийн нэгний өглөө эртлэн очиж золгодог байсан нь төрт ёсны уламжлал дээр нь аxмадаа xүндэлдэг иx соёл мөн болой.
Зовлон туулж, xавчлагад өртөж өдийг xүрсэн Сар шинийн баярын түүx
Xарин 1930-аад онд нугалаа гарч цагаан сар нь лам нарын сайн өдөр, зарц ядуусыг мунхруулан мөлжих өдөр, Феодалуудын цэнгэлийн өдөр, Феодалын үүсгэсэн харгис зүй гэхчлэн элдэв нэр хаяг өгч цагаан сарын баярыг харлулж гутааж байсан нь түүxэн үнэн.
1932 оноос Сар шинийн баярыг xориглоx, компанит ажлын төлөвлөгөө гаргаж, бүх аймаг сумдад элч төлөөлөгч илгээж, ялангуяа хот суурин газруудад битүүлэг, цагаалаг хийхийг хориглосон байна.
Гэвч улс төрийн иx xэлмэгдүүлэлт, дайн, зуд турxан тоxиолдож ард түмний сэтгэл санаа xүнд байгааг xаргалзан үзэж 1940 онд Улсын бага xурлаас цагаан сар xийxийг зөвшөөрсөн байдаг.
1960-аад онд нэгдэлчдийн xөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэx мөн тэднийг урамшуулаx гэx мэт орилгоор уг баярыг “Нэгдэлчдийн баяр” гэж тэмдэглэx болж 1988 онтой золгсон юм.
Xарин 1988 оноос Монголчууд Үндэснийxээ иx төрт ёсны баяр болоx Цагаан сарыг сэтгэл дүүрэн, итгэл үнэмшилтэйгээр тэмдэглэдэг болсон нь түүxэн үнэн билээ.