
Хэд хоногийн өмнө “O Couture” брэнд цагаан сарын коллекцоо танилцуулсан нь олны анхаарлыг татсан. Учир нь олон нийтийн сүлжээнд ёс зүйгүй үг хэллэг ашигладаг, хэрэглэгчдээ доромжилдог гэх зэргээр хэл ам дагуулдаг жүжигчин Б.Цэцэг тус брэндийн нүүр царай болсон юм. Харин “O Couture” брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Д.Отгонжаргал өөрийн цахим хуудастаа: “Гэгээн сайхан өглөөний мэнд харлуулах хар пи арчидаар сайн ч рекламдуулж авлаа хэд хоног баярлалаа хө. Хэн нэгэнчүүдийн толгойнд ямар ч түрээсгүй оршино гэж хэн санахав ажлаа сайн хийсний шагнал байх даа. Хөдөлмөрч хүнийг бурхан шагнадаг гэдэг хэд хоног битүү хүнтэй хариу талархснаа бичиж амжсангүй ээ сорри. Нээрээ манай моделийн хаана ч хүрэхгүй ороод харахлаар хөгийн царайтай, цочмоор хүүхнүүд зогсож байна лээ шүү. Инфлюнсер хиймээр байгаа юм бол гоё болооч тэгвэл бас саналууд ирнэ шүү дээ таануусд хэн мэдлээ. Жич: Намайг болон ажлыг O COUTURE брэндийг харлуулж байгаа хүмүүсд зориулсан үг шүү.Энэ бол хэрүүл биш үндэсний монгол үйлдвэрлэл олон хүний хөдөлмөр ажлыг өмөөрч бичсэн үг шүү” гэсэн нийтлэл бичээд устгасан нь олны дургүйцэл, эгдүүцлийг мөн л хүргэлээ.
Үүний өмнө мөн л Этик продакшны жүжигчин С.Одбаярын бусдыг зодож танхайрч буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж байв. Энэ мэт олны танил эрхмүүд ёс зүйгүй, ялгаварлан гадуурхсан үг үйлдэл гаргадаг боловч бид тэдгээрт хариуцлага тооцож үзэж, сонсож, хэрэглэхээ больж чаддаггүй ард түмэн. Барууны орнуудад Cancel culture гэх зүйл хүчтэй хөгжсөн бөгөөд тэд ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, завхарсан үйлдлийг ил болгож хариуцлага тооцдог. Ингэснээр нийгэмдээ мессеж өгч нийтийн ухамсрыг дээшлүүлж хортой үзэл бодлыг засахад нөлөөлж байдаг. Тэгэхээр Cancel culture-ийг хариуцлагын соёл гэж хэлж болох юм.
Cancel culture өндөр хөгжсөн улсуудыг дурдвал:
АНУ
Cancel culture-ийн төв гэж хэлж болно. Голдуу улс төр, жендер, арьс өнгө, эрх тэгш байдал, хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар алдартнуудад хариуцлага тооцох нь элбэг. #MeToo, Black Lives Matter зэрэг хөдөлгөөнүүд олон алдартнуудын үнэ төрхийг ил болгож карьерыг нь сүйрүүлж байв.
Өмнөд Солонгос
K-pop, кино урлагийн одод, төр, нийгмийн зүтгэлтнүүдийн хувьд cancel culture маш өндөр. Жижиг алдаа гаргасан ч карьер, албан тушаалаа алдах боломжтой. Жишээ нь, алдартнуудын хуучин сургуульдаа үйлдэж байсан дарамт хүчирхийлэл, ёс суртахууны асуудал ил болох үед шууд карьераа алдах нь түгээмэл.
Мөн Их британи, Канад, Австрали, Франц гэх мэт улсуудад Cancel culture хөгжсөн шалтгаан нь сошиал медиа нөлөө ихтэй. Хүний эрхийн төлөөх хөдөлгөөн хүчтэй, олон нийтийн санаа бодол шийдвэр гаргалтад нөлөөлдөг байдал юм.
Монголд Cancel culture сул байдагт хэд хэдэн шалтгаан бий.
1. Соёлын онцлог, уучлах хандлага
Монголчууд ёс зүйн алдаа гаргасан хүнд хариуцлага тооцох гэхээсээ илүүтэй уучлах, алдааг ойлгох хандлагатай байдаг. Хүн алдаж болно гэсэн ойлголт хүчтэй. Ялгангуяа алдартнууд, төр нийгмийн зүтгэлтнүүдийг алдаагаар нь үгүйсгэлгүй өөхшүүлэх хандлагатай байдаг.
2. Хуулийн зохицуулалт сул
Барууны орнуудад ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлтэй холбоотой хатуу хууль байдаг тул олон нийт тухайн хүнд хариуцлага хүлээлгэхийг шаарддаг. Харин Монголдд ийм хуулийн хэрэгжилт сул тул ёс зүйн алдаа, ялгаварлан гадуурхсан үг, үйлдэл гаргасан ч амьдралаа хэвийн үргэлжлүүлж тэр бүү хэл илүү алдартай болох хандлагатай байдаг.
3. Олон нийтийн анхаарал түр зуурынх
Хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах үг, үйлдэл гаргасан олны танил хүний талаар хэсэгхэн шуугиад мартдаг бөгөөд олон нийтийн анхаарал түр зуурынх учир тууштай байж хариуцлага тооцож чадаггүй. Бүр зарим алдартнуудын хэлсэн увайгүй үгийг онигоо болгож цааш даамжруулан явах нь элбэг
4. Хэт туйлширдаггүй, прагматик хандлага
Монголчууд бид “Арай л дэндүүлчихлээ” гэх хандлагатай байдаг. Тухайн хүнийг алдаагаар нь үгүйсгэхээс илүүтэй “засрах боломжтой” гэж үздэг.
Эдгээр шалтгаанаас үүдэж Монголд Cancel culture сул байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд хүчирхийлэл, дарамт, ёс зүйгүй үйлдэл гаргасан хүмүүсд олон нийтийн зүгээс шүүмжлэл ирж зарим нь ажлаа орхих тохиолдол гарч байна. Мөн залуу үе илүү хүний эрхийн мэдрэмжтэй болж хариуцлага тооцохыг эрмэлзэж байна.
Гэхдээ энэ жүжигчин 3 охиныг бол бараг л баримт нотолгоогүй л нийтээрээ буллидсэн дээ. Би бараг хэлмэгдсэн байх гэж л хардаг. Хэн нэгэн буюу ганцхан хүн дургүй нэгнээ өмнө нь тийм байсан гээд ярихад л тэрэнд нь итгээд шуураад, дээрээс нь царайлаг хөөрхөн эмэгтэйчүүд болохоор бүр ч хайр найргүй хандсан даа. Одоо ч гэсэн ийм жишээн дээр дурьдсан хэвээр….. Бусад нь ч яахав зураг хөрөг, пост бичлэгтэйгээ буюу баримттай.
Hunii ger buliig salgaj mungunii tuluu suuj, bur hunii nuhriin huuhed gargasan ene baliar awgaig mongolchuud ih oohshuulsen, bugdere ene baliar ys zuigui awgaig niilk report hiiy
Гэр бүлийн хүчирхийлэгч, үр хүүхдээ дээрэлхэж амьдардаг хүн, хуурамч диплом сертификат өөртөө хийгээд багс долоож албан тушаалд хүрч, ярзайгаад зогсож байхад баахан like дарж эргүүтэж байхыг харах үнэхээр гутамшиг даа
Тарган учраас Отгонжаргалын хийсэн хувцасыг өмсөх ёсгүйн билээ л гэж ойлгосон.