
“Өрөг” ярилцлагын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИX-ын гишүүн Ө.Шижир оролцов.
Түүнтэй Уран олборлоx, Атомын цаxилгаан станц бариx, Цэцэрлэг бариx төслийн өртөг зэрэг асуудлаар ярилцав.
-ОХУ яагаад Монголчуудыг уран ашиглуулагүй байх сонирхолтой байгаад байна вэ?
Гадаад бодлогыг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ ураныг цөөхөн улсад олборлодог. Ураны цахилгаан станцыг эзэмшдэг улсууд их цөөхөн.
Тиймээс гол тоглогчийн байр сууриа хадгалж үлдэхийн тулд манай улсад саад тотгор хийдэг байх. Үндсэндээ ОХУ хоёр ч удаа амлалт өгч байсан.
2009 онд Монголд бага оврын атомын цахилгаан станц хийж өгнө хэмээн амлаж байсан. 2023 онд Монгол улсын ерөнхийлөгчийг Францад айлчлахад мөн амлалт өгч байсан.
Тиймээс манай улсыг энэ салбарт тоглогч болгох сонирхолгүй байна хэмээн ойлгосон.
2025 оны төсөл ахин задарч хэлэлцэгдэх байх. Танд зардлыг танах хүсэлтэй байнауу? Тоо баримт байна уу?
-140 гаруй цэцэрлэг барилга байгууламж байна. Жишээлбэл Дархан-Уул аймагт цэцэрлэг барих төсөв анх 2002 онд 2 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Харин 2025 онд тодотголтойгоо нийлээд 5.3 тэрбум төгрөг болсон. Анхны төслийн өртгөөсөө 165 хувь өсчихсөн.
Барилгын ажил эхэлсэн хэдий ч одоог хүртэл дуусаагүй байна. Цэцэрлэг хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй .
Цэцэрлэг барих ажлыг үгүйсгээгүй ч яагаад өртөг нь өсөөд байгаа юм бэ? Зардал барилгын материал нь өсөж байж болох хэдий ч 100-200 хувь орчим өртөг нь өсдөг төсөл гэж байх уу?
Яг ийм төсөл 144 байна. Дахиад нэгэн жишээ. Дархан-Уул аймагт музей, номын сангийн цогцолбор барих ажил 2021 онд эхлээд одоог хүртэл дуусаагүй байна.
Анхны төсөв нь 5 тэрбум байсан бол одоо 15,6 тэрбум болоод 210 хувь өсчихсөн. Төсөв 30-40 хувь өсөх юм бол хүлээн зөвшөөрч болно.
200-300 хувь өсөөд байж болохгүй биз дээ. Бүр аймаг болгон дээр ийм жишээ байна
-Энэ зардлыг ийм хэмжээнд хүрнэ гэдэг тоо баримтыг хэн хэлдэг юм бэ?
Хуулиар магадлан байдаг юм билээ. Энэ нь төсөвт орох нь зөв юм байна гэдэг. Энэ хуулийг нь мөн эргэж харах хэрэгтэй.
Жишээ нь 50 хүүхдийн сургууль, цэцэрлэгийг 1 жилийн дотор барьж чадахгүй юм бол олон том компани цаашлаад улс байгаад яах юм бэ?
3,4 жилийн хугацаанд яваад л байдаг. Хүүхдийн багтаамж нь нэмэгддэггүй хэр нь зардал нь нэмэгдээд л байдаг. Нэмэгдэхдээ 200-300 хувь нэмэгддэг.
Энэ зүйл нь улсын төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлээд байна.