Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд “Монгол Улс өөрийн онцлогт тохирсон хиймэл оюуны стратегиа боловсруулах ажлын хүрээнд төр, хувийн хэвшил, залуус, ШУА-ийн эрдэмтэд болон их дээд сургуулийн багш нараас санал, хүсэлтийг авч байна. Тэд хиймэл оюуны үндэсний стратегийг мөн адил анхааралтай ажиглаж байна. Энэхүү үйлст дэлхийн чиг хандлага, олон улсын туршлагыг хуваалцаж буй НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт талархал илэрхийлж, цаашид энэ чиглэлд хамгийн манлайлалтай улс болоход идэвхтэй хамтран ажиллах болно гэдгийг онцлов.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска: Хиймэл оюун ухаан нь эдийн засгийн өсөлт хөгжил, инновац шинэчлэлийг бий болгох асар их нөөц боломжоор дүүрэн. Харин энэхүү нөөц баялаг, түүний үр ашгийг бүх нийтэд хүртээлтэй байлгах нь чухал. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын тэгш, хүртээмжтэй, тогтвортой цахим шилжилтийг тууштай дэмжин ажиллах болно” гэв.
Хамтын ажиллагааны хүрээнд байгаль экологи, цөлжилт, ойжуулалт гэх мэт ажлуудыг хиймэл оюунд түшиглэн үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг богино хугацаанд хангах ач холбогдолтой юм.