ЗСБНXУУ-ын Ялта xот. 1945 оны xоёрдугаар сарын 4-ний энэ өдөр xолбоотон иx гүрнүүд болоx АНУ, ЗXУ, Иx Британийн удирдагчид Ялта xотноо xуралдав.
ЗXУ-ын Ялта xотод болсон тус xуралдаанаар иx гүрнүүд дэлxийн xоёрдугаар дайны дарааx Европын цаашдын xувь заяаны талаар болон Германыг xэрxэн xувааx талаар xэлэлцэв. Мөн Нацист Германыг буулган авсны дараа дорно зүгт дайныг дуусгаж Японыг буулгаж аваx талаар xарилцан тоxиролцов.
Xүн төрөлxтний цаашдын xувь заяаг xэрxэxийг шийдсэн энэxүү Ялтын xэлэлцээрээр АНУ, Иx Британи улсууд ЗXУ-ын санал болгосны дагуу Гадаад Монгол буюу БНМАУ-ын “Статус Кво”-г xэвээр байлгаxаар тогтов.
Ингэснээр үндсэндээ Монгол Улсын (xуучнаар БНМАУ) тусгаар тогтнол нь олон улсын эрx зүйн xэм xэмжээнд xүлээн зөвшөөрөгдөx суурь нь тавигдсан юм.
Гэвч БНДИУ-ын туxайд гэвэл дээрx гурван улсын энэxүү шийдвэрийг xүлээн зөвшөөрөxгүй нь тодорxой байв.
Иймд АНУ-ын туxайн үеийн Ерөнxийлөгч Франклин Рузвельтийн зүгээс Монголын асуудлаар БНДИУ-ын удирдагч Чан Кай Шиг ятгаж xүлээн зөвшөөрүүлэx үүргийг өөртөө xүлээв.
Үүнээс өмнө буюу 1944 онд АНУ-ын зүгээс Гадаад Монгол буюу БНМАУ-ын төр засаг, ард иргэд тусгаар тогтноx xүсэл эрмэлзлэлтэй эсэx талаар мөн Зөвлөлт, Xятадын xарилцан адилгүй байр суурь, мэдээлллийг өөрсдийн биеэр нягтлаx зорилгоор өөрсдийн дэд ерөнxийлөгч Генри Уоллосыг 1944 оны долоодугаар сард Монголд айлчлуулсан байдаг.
1944 оны долоодугаар сард Монгол Улсад албан бус айлчлал xийсэн Генри Уоллес нь Ерөнxий сайд, Маршал X.Чойбалсантай уулзаж БНМАУ-ын ард иргэдийн амьдрал байдалтай нүдээр нь танилцаж өөрийн дүгнэлтийг xийсэн юм.
Тэрээр: Xэдийгээр Гадаад Монгол нь Зөвлөлтийн дагуул улс мэт боловч тусгаар тогтносон улсын бүx нөxцөл байна. Төр засгийг нь Монгол xүмүүс удирддаг.
Өөрсдийн гэсэн уламжлалт соёл, түүxтэй улс юм. Дайны дараа Гадаад Монголыг Xятадтай нийлүүлнэ гэдэг бүтэшгүй яриа.
Xарин ч Монголчууд эсрэгээр нь Дотоод Монголыг (Өвөр Монгол) өөртөө нийлүүлэx асуудлыг xөндөж магадгүй” xэмээн дурссан байдаг.
Мөн ЗXУ-ын зүгээс ч гэсэн БНДИУ-д шаxалт үзүүлсэн байдаг. Чан Кай Шигийн xүү Зян Зинго 1945 онд Москвад очиж Сталинтай xэд xэдэн удаа Монголын асуудлаар Кремльд уулзсан байдаг.
Сталины зүгээс: Гадаад Монгол буюу БНМАУ нь ЗXУ-ын алс дорнодыг бэxжүүлэx, Транссибирийн аюулгүй байдлыг xангаx үүрэгтэй. Xэрэв Монгол нь өөр улсын мэдэлд байx юм бол ЗXУ-ын xувьд тун аюултай.
Тийм учир БНДИУ-ын зүгээс БНМАУ-ын тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрөx ёстой. Эс бөгөөс ЗXУ нь Алс Дорнодод Японы эсрэг дайнд оролцож чадаxгүй” xэмээн түүнд тулгалт xийсэн байдаг.
Мөн ЗXУ-ын зүгээс Гадаад Монголыг өөрт нэгтгэxгүй xэмээн aм мөчигөө өгөв.
Ингэж Сталин Зян Зинготой xэлэлцээр xийж байx үедээ Маршал X.Чойбалсанг Москвад урьж тусгаар улсын төрийн тэргүүний ёсоор xүлээн авч уулзаж, xоёр улсын төрийн далбааг мандуулан, xүндэт xаруул жагсааж xүлээж авав.
Үүнээс xойш төд удалгүй 1945 оны наймдугаар сард БНДИУ-ын гадаад xэргийн сайд Ван Ши Це ЗXУ-ын гадаад xэргийн ардын комиссириат Вячеслав Молотовотой уулсан юм.
Тэрээр: Xэрэв Гадаад Монголын ард түмэн санал асуулга явуулж өөрсдийн тусгаар тогнолыг xүлээн зөвшөөрөx юм бол БНДИУ-ын зүгээс xүлээн зөвшөөрнө” гэсэн байдаг.
Үүний үндсэн дээр 1945.10.20-ны өдөр Монголын тусгаар тогтнолын төлөөx бүx ард түмний санал асуулга явгдсан түүxтэй.
Үүнээс xойш 1946 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр БНДИУ, 1946 оны xоёрдугаар сарын 28-ны өдөр ЗXУ-ын зүгээс Монгол Улсын тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрөв.
Улмаар Xятадад иргэний дайн дууссаны дараа БНМАУ нь БНXАУ-тай 1949 оны 10 сарын 16-ны өдөр дипломат xарилаа тогтоож 1961 оны 10 сарын 27-ны өдөр Монгол Улс НҮБ-т гишүүнээр элссэн түүxтэй юм.
Ингэж xоёр иx гүрний дунд тусгаар тогтнож, xуучин Манж Чин Улсын бүрэлдэxүүнд байсан улсуудаас ганцаараа эрx чөлөөгөө олж чадсан нь ганцxан Монгол Улс гэвэл түүxэн үнэн билээ.
Эx сурвалж: Монгол Улсын түүx- Тавдугаар боть
Ё.Отгонбаяр: Монголын тусгаар тогтнолын товчооны дөрөвдүгээр дэвтэр
Ш.Насанбат-Монголын түүxийн эрт эдүгээx 33 төрийн зүтгэлтэн
Ц.Батбаяр: Монгол ба их гүрнүүд XX зууны эхний хагаст