Бидэнд чанартай боловсрол олгох боломж бүрдээгүй. Анги дүүргэлтийн норм хэтэрсэн, тухайн хороололдоо сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байгаа талаар Хотын дарга Х.Нямбаатар онцолж, Улаанбаатарт одоо байгаа сургуулиуд дээр нэмээд 51, дагуул хотод 72 нийт 123 сургуулийг шинээр бий болгосноор анги дүүргэлтийг 30 гэдэг тоонд барина гэлээ.
Тэрээр, “Надад нэг ийм бодол байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд холимог орон сууцны хороолол байгуулж, орлогын түвшнээр ялгамжтай хүмүүсийг нэг дор амьдруулъя. Тэр хүмүүсийг татахын тулд чанартай, хөтөлбөртэй сургуулиудыг тэнд байгуулъя. Жишээ нь “Газарчин” хотхон дотор Сингапурын 2000 ам.долларын хөтөлбөртэй сургууль байна. Энэ сургуулийн ТУЗ-ийн удирдлагуудыг энэ сарын 29-нд хүлээн авч уулзана. Энэ мэтчилэн хөтөлбөртэй сургуулиудыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн Сэлбэ, Баянхошуу, Шархадны төслүүд дээр оруулж ирж яагаад болохгүй гэж” гэв.
yostoi tani l bodol bnd 😂