Сэрэмжлүүлэг: 31 хоногийн хугацаанд цахим залилантай холбоотой 24 хэрэг бүртгэгджээ
УИХ-аас агаарын бохирдлоор хяналтын сонсгол зохион байгуулахаар болсонтой холбогдуулж, долоо хоног бүрийн Лхагва гарагт хэлэлцүүлэг зохион байгуулж буй.
Ээлжит хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 29-нд “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвээр болно.
Хэлэлцүүлэгт иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл оролцох боломжтой. Оролцох хүсэлтийг 2025 оны нэгдүгээр сарын 23-27-ны өдрийн 17:30 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Төрийн ордны шуудангаар бичгээр болон цахим шуудангийн хаягаар хүлээн авч байна.
Цахим шуудангийн хаяг: [email protected]