“Reuters” агентлагийн мэдээлснээр, Лос Анжелес мужид дахин түймэр гарч эхэлжээ.
Тодруулбал, Лос Анжелес хотоос хойд зүгт 80 км-ийн зайд орших Хьюз хотод шинээр түймэр гарч одоогийн байдлаар 38 хавтгай дөрвөлжин километр талбай шатаад байгаа юм.
Лос Анжелес мужийн шериф Роберт Луна 31,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэх тушаал авсан байна. Өмнөд Калифорниа даяар 1100 орчим гал сөнөөгчийг илгээснээс Хьюз хотод 4000 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа талаар Лос Анжелесийн Гал түймрийн албаны дарга Энтони Марроне хэлэв.
Лос Анжелест нэгдүгээр сарын 7-нд олон тооны ой хээрийн түймэр гарснаас хойш тус мужид онц байдал зарлаад байгаа юм. 12,3 мянга гаруй барилга байгууламж эвдэрч сүйдсэн. Нэгдүгээр сарын 15-нд Лос Анжелест түймэр гарахад хүргэсэн байж болзошгүй галын хэрэгт хамгийн багадаа таван этгээдийг сэжигтнээр татан баривчилсан гэх мэдээлэл байгаа юм.