Өмнөд Солонгосын Авлигатай тэмцэх газраас Ерөнхийлөгч Юн Сок Ёолын хавтаст хэргийг прокурорт шилжүүлжээ. Эл шийдвэрийг мөрдөн байцаалтын ажиллагаа нэмэгдсэнтэй холбоотой үүссэн асуудал. Прокурорын байгууллагад шилжүүлснээр мөрдөн байцаалтын үр дүнд ахиц гарна хэмээн Тагнуулын Ерөнхий Газрын дэд дарга И Жэ Сон мэдэгдсэн байна.
“Сэжигтэн” (Юн Сок Ёол)-нийг үймээн самуун зохион байгуулсан хэрэгт ноцтой буруутгаж байгаа.Мөн тэрбээр мөрдөн байцаах багтай хамтран ажиллахаас татгалзсаар ирсэн болон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны асуултад хариулахгүй, байцаалт өгөхөөс татгалзсаар ирсэн” гэдгийг И Жэ Сон хэвлэлийн бага хурлын үеэр онцолжээ.
Үүнээс гадна, Юн Сок Ёолын өмгөөлөгч нь ч байцаалтад оролцохоос татгалзсанаа тайлбарлахдаа Юн Сок Ёолын эрүүл мэндийн байдалтай нь холбоотой гэсэн байна. Албан тушаалаас нь түдгэлзүүлсэн Ерөнхийлөгчийн цагдан хорих хугацаа нэгдүгээр сарын 28-ны өдөр дуусах юм. Гэсэн ч, түүнийг яллагдагчаар татахаас өмнө шүүхээс түүний цагдан хорих хугацааг дахин 10 хоногоор сунгана хэмээн прокурор үзэж байна.