УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд, АН-ын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилох шийдвэр гарсан. Гэвч тус хотод амьдардаг монголчууд Гадаад харилцааны яамны шийдвэрийг эсэргүүцлээ. Тэд change.org цахим хуудсанд нээлттэй өргөдөл үүсгэхэд 1235 хүн гарын үсэг зурж, томилсон шийдвэрээ цуцлахыг шаардаж байна.
Ингэхдээ:
1. Ардчилсан хувьсгалын анхдагч гэгдэж, 1989 оноос Багануур дүүргийн Ардчилсан намын даргаас эхлээд Ардчилсан намын дарга хүртэл намын улс төрийн алба хашиж, УИХ-ын гишүүнээр 3 удаа сонгогдсон боловч Монгол хүний Монгол улсдаа амьдрах ажиллах боломжийг хулгайлсан;
2. 2004-2008 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байхдаа нас барсан иргэдийн нэр дээр мөнгө авч зувчуулсан хэрэгт холбогдож байсан;
3.Улс төлөөлж чадахуйц дипломат ёсны боловсрол эзэмшээгүй;
4. Ёс зүйн доголдолтой;
5. Англи хэлний хангалттай мэдлэггүй гэжээ.