“Тэтгэврийн даатгалын сан дээр 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүссэн”
Бусад руу халуун кофе цацаж гэмтээсэн гэх А-г цагдаагийн байгууллагаас саатуулсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Иргэн А-г бусдын биед хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Яллагдагч А нь шалгалтын явцад оргон зайлсан тул эрэн сурвалжилж, нэгдүгээр сарын 22-ны өдөр олж тогтоосон. Улмаар мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст авчирсан. Яллагдагч А нь тогтоосон хугацаанд өөрийн өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөөр болж цагдаагийн хэлтсээс явсан” гэж мэдээлэв.