ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг П.Очирбатын нэрэмжит болголоо
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд “Утааны асуудал: Стандарт, хяналт” сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийн үеэр иргэд утааны асуудлаарх байр сууриа илэрхийлж буй юм.
“Цахилгааны асуудлаар саналаа хэлье. Батарей хураагуурын станц сая барилаа шүү дээ. Энэ шигээ станц дахиад хэдийг барьж болдоггүй хэрэг үү. Зуух солих ямар хэрэг байна вэ. Гаргаад хаячихсан айлууд хог нэгээрээ байна. Бид 21 дүгээр зуунд амьдарч байгаа биз дээ. Дээрээс нь гэр хороололд амьдардаг залуусын цахилгаанаар халаах шийдлийг дэмжээд жаахан хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Орон сууцанд амьдарч байгаа нь цахилгааны тарифын нэмэгдлээ үг дуугүй төлөх хэрэгтэй” гэв.