АНУ-ын Ерөнхийлөгч 47 дахь Ерөнхийлөгчөөр томилогдсон даруйдаа Доналд Трамп АНУ-д төрсөн бүх хүүхдэд Америкийн иргэншил олгодог явдлыг зогсоох тогтоолд гарын үсгээ зуржээ.
АНУ-ын Үндсэн хуулийн 1868 оны 14 дэх нэмэлт өөрчлөлтөд АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн хүүхэд автоматаар тус улсын иргэн болно гэж заасан байдаг ба Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр анх сонгогдохдоо хууль бус цагаачид, гадаадын зарим иргэдийн хүүхдүүдэд АНУ-ын иргэншил олгох явдлыг зогсоохоор төлөвлөж буйгаа илэрхийлж байсан ч үүнийгээ үйл хэрэг болгож амжаагүй юм. Тэгвэл энэ удаа Ерөнхийлөгч Д.Трамп уг асуудлыг хойшлуулахгүй байхаар шийдэж, “Америкийн иргэншлийн утга учир, үнэ цэнийг хамгаалах тухай” нэртэй тогтоолд Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон эхний өдрөө гарын үсгээ зуржээ.
30 хоногийн дараа хэрэгжиж эхлэх уг тогтоолын дагуу АНУ-д оршин суух хууль ёсны үндэслэлгүй иргэд, АНУ-д ажлын болон сургалтын, аялал жуулчлалын визээр оршин суугаа гадаадын иргэдээс төрсөн хүүхдүүдэд АНУ-ын иргэншил олгохыг зогсоох аж.