ОУСК-ийн Монгол Улс дахь шинэ суурин төлөөлөгч Матью Ле Блан
Энэ жилийн цагаан сарын Шинийн нэгний өдөр яагаад тасалдаж буйг ШУА физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Л.Бямбажаргал тайлбарлалаа. Тэрээр, “Зурхайч Л.Тэрбиш дураараа Шинийн нэгнийг таслаад байгаа юм биш. 1944 онд Шинийн нэгэн тасарч, 1948 онд Шинийн нэгэн давхцаж байсан” гэлээ. Энэ үеэр Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл мэдээлэл, нийгэм олон нийт хариуцсан тэргүүлэгч А.Батцэнгэл цагаан сарын баярын үнэ цэн, утга учрын талаах товч ярилаа. ингэхдээ, “Цагаан сарын баяраар эцэг, эхдээ хүндэтгэл үзүүлдэг. Бурханы шашинд эцэг, эхийгээ хайрлаж, ачийг нь санадаг байх ёстой гэж заадаг. Мөн өвөг дээдэс нь буцаагаад хүүхэд багачууддаа хайр хишгээ хүртээдэг баяр” гэлээ.