С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилжээ
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг Төрийн ордноос сүүлчийн замд нь үдэх Ажлын хэсэг байгуулжээ.
Пунсалмаагийн Очирбат нь 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний улмаас таалал төгсөж, Монгол төр, Монголын ард түмэнд хүнд гарз тохиосон юм.
Тэгвэл П.Очирбат агсныг энэ баасан гарагт буюу 24-ний өглөө Төрийн ордноос үдэж, салах ёс гүйцэтгэнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ. Мөн салах ёс гүйцэтгэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотойгоор Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд энэхүү Ажлын хэсэг өнөөдөр хуралдахаар болжээ.