Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэллээ
Прокурорын байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 13-наас 17-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 47196, мөрдөн байцаалтын 1939 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 202 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдаж авсан эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг бусдад өгч, өөртөө давуу байдал үүсгэсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
- Нийслэлийн прокурорын газраас Эрүүл мэндийн төвийн албан тушаалтан Б.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдаж авсан эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг бусдад өгч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мэдээллийг бусдад өгсний хариуд хахууль авсан ЭТТ ХК-ийн албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлжээ
- “Эрдэнэс таван толгой” ХК-ийн албан тушаалтан Г.А нь тус компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр хамтран ажилладаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах, сунгах ажлыг гүйцэтгэх зэргээр ашиг сонирхлын төлөө албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, мөн “Эрдэнэс таван толгой” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр хамтран ажиллаж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мэдээллийг бусдад өгсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн аюултай таван литр хууль бусаар улсын хилээр нэвтрүүлжээ
- Гадаад худалдаа, ашигт малтмал ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан нийт 5 литрийн хэмжээтэй бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Эх сурвалж: УЕПГ