“Хасу Мегастарс” аваргаа хошой болгох уу, финал хэрхэн өрнөх бол
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ Монгол бөхийн өргөөнд эхэлсэн. Энэ жилийн УАШТ нь Монгол Улсын гавьяат тамирчин, “Москва-1980” олимпын хүрэл, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит болон болж байгаа юм. Лос Анжелесын олимпийн циклийн эхний улсын аваргад 22 байгууллагын эрэгтэй, эмэгтэй нийт 265 тамирчин 10 жинд өрсөлдөж байна.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Ч.Отгонтуяа түрүүлж, Ц.Намуунцэцэг мөнгөн медаль хүртлээ. Эдгээр бөхчүүд хэсгийн шатнаа учраа таарахад Ч.Отгонтуяа 9:8 харьцаатайгаар ялсан юм. Ч.Отгонтуяа финалд хий зайгүй нягт барилдсанаар өрсөлдөгчөө цэвэр давж түрүүллээ. Хүрэл медалийг Бямбасүрэнгийн Халиун гардав. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд “Дархан Хасу Fohow” клубийн бөх Г.Цовоог хүч, техникийн илт давуугаар буулгаж авсан.
Тэгвэл өнөө жил С.Цэрэнчимэд гавьяатын тонгорох мэх дархан байлаа. Хоёр гавьяатын барилдаан ганцхан онооны зөрүүтэй шийдэгдэж, С.Цэрэнчимэд УАШТ-д долоо дахь түрүүгээ дархлав. “Баянгол Аваргууд” академийн тамирчин Эрдэнэбилэгийн Саруул өрсөлдөгч бөхөө 30 секундэд буулгаж авснаар хүрэл медаль зүүлээ.
Энэ нь түүний УАШТ-ий дөрөв дэх түрүү болжээ.
Хилийн цэргийн 0303-р ангийн тамирчин Г.Уртнасан мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр тэрбээр УАШТ-ий хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай болж байна. Залуу тамирчин О.Цэлмүүн насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медалиа авлаа.
Ц.Цогбадрахын хувьд УАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлсэн нь энэ.
Залуу тамирчин Б.Зэнээмэдэр, Б.Гантулга нар насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медалиа авсан байна.
Б.Өсөхбаярын хувьд өмнө нь УАШТ-ээс хоёр хүрэл медаль аваад байсан бол энэ удаа мөнгө дээр буув. Т.Өглөөжаргал УАШТ-ий хоёр дахь хүрэл медалиа хүртсэн бол А.Анх-Эрдэнэ насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медалиа өөрийн болгосон юм.