ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг П.Очирбатын нэрэмжит болголоо
Сүүлийн үед харилцагчдыг төөрөгдүүлсэн хуурамч мессежнүүд иргэдийн гар утсанд ихээр ирж, банкны картын мэдээллийг авах, улмаар онлайн худалдааны луйврын гүйлгээ хийх оролдлогууд нэмэгдсээр байна.
Хуурамч мессеж, холбоосны шинжүүдийг энд дурдъя.
- Хуурамч мессеж нь тодорхойгүй утасны дугаар эсвэл и-мэйл хаягаас таны гар утас руу илгээгддэг.
- Нэр бүхий байгууллагын нэрийг ашиглан таныг холбоос дээр дарж банкны картын мэдээллээ оруулахыг шаардана.
- Холбоос нь тодорхойгүй, үл мэдэгдэх хаягтай (random link).
- Тухайн холбоосоор орсон тохиолдолд таны банкны картын дугаар, CVV код гэх мэт хувийн мэдээллийг асуудаг.
Онлайн луйвраас сэргийлэх арга
- Хуурамч мессеж эсвэл имэйлээс ирсэн холбоос дээр хэзээ ч дарахгүй байх.
- Танихгүй эх сурвалжаас ирсэн мессеж, имэйлд хувийн болон банкны мэдээллээ өгөхөөс татгалзах.
- Хэрэв та сэжигтэй мессеж хүлээн авсан бол тухайн байгууллагын албан ёсны лавлах дугаараар холбогдож мэдээллийг шалгах.
- Хэрэв хуурамч мессежинд итгэн холбоос дээр дарж, картынхаа мэдээллийг оруулсан бол аюулгүй байдлыг хангах үүднээс банкны аппликэйшнээрээ картын төлөвөө маш яаралтай идэвхгүй болгож, шинээр захиалаарай.