ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг П.Очирбатын нэрэмжит болголоо
Үндэсний статистикийн мэдээлснээр, 2024-2025 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын 797.9 мянга буюу 63.6 хувь нь ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Харин 40.9 мянга буюу 3.3 хувь нь техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад, 150.3 мянга буюу 12.0 хувь нь их, дээд сургууль, коллежид суралцаж байна.
Сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/-д хамрагдсан хүүхдийн тоо 264.8 мянга болж өмнөх хичээлийн жилийнхээс 9.4 мянга буюу 3.4 хувиар буурсан байна. Энэ хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид 74.4 мянган хүүхэд шинээр элссэний 98.0 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байна.