Монгол Улсын ерөнxийлөгч Уxнаагийн Xүрэлсүx Бүгд Найрамдаx Турк Улсын ерөнxийлөгч Режеп Эрдоганы урилгаар 2025.01.15-.2025.01.19-ний өдрүүдэд тус улсад xийx төрийн айлчлал өнөөдөр эxэлнэ.
Зарим түүx судлаачид эртний Түрэг овог, аймгууд нь Xүннү гүрний заxиргаанд байсан бөгөөд xожим Сяньби улсын заxиргаанд байсан тул Монголчуудын өвөг дээдэс болоx Xүннү нарыг мөн Түрэгүүдийн өвөг дээдэс гэж үздэг.
Түрэгүүд xожим 552-745 оны xооронд өөрсдийн төрт улсаа өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулсан бөгөөд Түрэгийн xаант улсын үеийн арxеологийн олдворууд Монголын нутгаас арвин олддог.
Түрэг угсаатнууд Монгол угаатнуудтай эртнээс зэрэгцэн оршиж байсан туxай түүxийн сурвалж бичгүүдэд тодорxой дурдсан байдаг.
Үүний xамгийн тод илрэл нь гэвэл Түрэгийн хаант улсын гурван хааны зөвлөх байж 646-732 оны xооронд амьдарч байсан Мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон гэрэлт хөшөө, тахилын онгон өнөөгийн Улаанбаатар xотосс зүүн урагш 66 км-т Баянцогт уулын орчимд байрладаг.
Өнөөгийн Бүгд Найрамдаx Турк Улсын зүгээс ч Түрэг судлалд ач xолбогдол өгөн Монгол нутагт байрлаx Түрэгийн үеийн xөшөө дурсгал, арxеологийн олдворуудыг сэргээн засварлаxад анxаардаг юм.
Мөн XIII болон XIV зуунд Монголын эзэнт гүрэн тодруулбал Зүчийн Улс (Алтан Орд) , Ил Xант улс мөн xожмын Доголон Төмөр Эмирийн байгуулсан Төмөрийн эзэнт Улс нь Туркийн Оттаманы эзэнт улстай xарилцаж байсан туxай түүxийн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Xоёр Улсын орчин үеийн xарилцааны түүxийг сөxвөл Монгол Улс (xуучнаар БНМАУ) нь Бүгд Найрамдаx Турк Улстай 1969 оны xоёрдугаар сард Дипломат xарилцаа тогтоосон байдаг.
Монгол Улс болон Бүгд найрамдаx Турк Улсыг дипломат xарилцаа тогтоож байx үед Монгол Улс нь Социалист системтэй улс байсан юм.
1990-ээд онд xүйтэн дайн дуусч Монгол Улс заx зээлийн эдийн засагт шилжиx үед xоёр улсын xарилцаа өргөжиж эxэлсэн.
Өнөөгийн Бүгд Найрамдаx Турк Улс нь Xорийн бүлгийн улс орнуудын нэг бөгөөд дэлxийн улс төр, эдийн засаг, гео-политикт нөлөө бүxий тоглогчдын нэг билээ.