УИХ-ын чуулганы /2025.01.09/-ний өдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Монгол Улс бол байгалийн баялаг арвинтай.Экспортын 95%-аас гаднаас орж ирж байгаа долларын урсгалыг л тэр чигээрээ л бид нар уурхайгаас бүрдүүлж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ баялгийн сан, Хуримтлалын сан энэ бүхэн бидний хийх гээд байгаа зүйл. Энэ газрын доорх баялгийг Үндсэн хуулиар олгосон тэр эрхийн хүрээнд бид нар шударга хуваарилж чадах уу үгүй юу л гэсэн асуулт байгаа. Баялгийн сангаар дамжуулж бид нар ард түмэндээ шударга хуваарилж чадах уу эсвэл яг л урьд өмнө нь давтагдсан хэдэн эрх ашигт, хэдэн компанид хуваарилаад дуусга. Олон жишээ байгаа Эрдэнэтийн 49%-аас эхэлнэ Эрдэнэс таван толгой энэ уул уурхайг дагасан томоохон төмөр замын дэд бүтцүүд байна. Уул уурхайн салбартдэд сайдын хувьд 3 жил ажилласан.
Тэгэхээр энэ салбарын хувьд би та бүхэнд нэг жишээ өгье.Эрдэнэт үйлдвэр сүүлийн 40 жил Монгол Улсыг тэжээж ирсэн.Энэ Эрдэнэт үйлдвэр тухайн үедээ сувилал эмчилгээнд орлоо ч гэж ярьж байсан, дампуурлаа ч гэж ярьж байсан. Дахиад дараагийн 40 жилдээ Эрдэнэт үйлдвэрүүд Монгол Улсыг тэжээнэ шүү. Хангалттай ордоо нөөцөө баталгаажуулаад авчихсан. Эрдэнэт олборлолт хийхээр 2 төрлийн хүдэр гарч байгаа юм. Нэг төрлийн хүдэр нь энэ сульфидын хүдэр энэ баяжуулах фабрик руугаа яваад баяжуулагддаг хүдэр нөгөөдөх нь болохоороо үүсмэл орд гэж яриад байгаа юм. Энэ ерөөсөө исэлдсэн хүдэр байхгүй юу. Исэлдсэн хүдрийг өөр технологи ашиглаж уусган баяжуулж бид нар авдаг. Тэгэхдээ зүгээр нэг өнцөг хэлье энд төрд төлж байгаа Амнат тэгвэл энэ нэг уурхайгаас гарч байгаа 2 хүдэр дээр ямар зөрөөтэй байдаг гээч. Эрдэнэт үйлдвэр энэ сульфидын хүдрийг баяжуулаад өнөөдөр 17-18%-ийн АМНАТ төлж байгаа юм. Тэгтэл Ачит ихтийн ашиглаад байгаа үүсмэл орд дээр АМНАТ нь 2,5 хувь бас л тухайн үедээ улс төржижэнэ УИХ-аар үүсмэл орд гэж концепташигт малтмалын тухай хууль дээр оруулж ирээд АМНАТ-аа 2,5%-аар тавиулж авсан. Өнөөдөр бид нар Ронагийн гэрээ ингээд амжилттай байгуулах болчихлоо. АМНАТ-ыг нь бид нар ямар ч байсан 5-19% хүргэж чадаж байгаа.
Тэгтэл Ачит ихтэд зориулсан энэ үүсмэл ордын ашигт малтмалын тухай хууль дээр оруулсан өөрчлөлт бол 2,5 хан хувь. Зүгээр дотооддоо борлуулж байгаа.Багануурын уурхайгаас Шивээ-Овоогийн уурхайгаас дотооддоо борлуулж байгаа хүрэн нүүрсэн дээр АМНАТ 2,5% байдаг өөр гадагшаагаа экспортоор гарч байгаа ямар ч бүтээгдэхүүн дээр ийм бага АМНАТ байхгүй. Эндээс өөр үүсмэл орд яг энэ амнатаар тооцож байгаа өөр ямар ч компани байхгүй.Тэгэхээр 1 компанид зориулж энэ том хуулиудад өөрчлөлт оруулаад ийм ялгавартай нэг талдаа адилхан нэг уурхайгаас гарч байгаа 2 төрлийн хүдэрт хоорондоо 7, 8 дахин зөрүүтэй ийм АМНАТ тооцдог ийм үйлдлийг шинэчлэгдсэн парламент дахиж хийх ёсгүй л гэж үзэж байгаа юм. Үүний ард хэдэн 100 сая доллар яригдана” гэлээ.