О.Батнайрамдал: Нэг том компанид зориулж, хуулиудыг өөрчлөх нь ялгаварлал
Хүйтэн сэрүүний улиралд малгай өмсөхгүй байх, гаднаас орж ирээд шууд ороолтоо тайлах зэрэг бидний өдөр тутамдаа хийдэг энгийн үйлдлүүд уушги өвдөхөд нөлөөлж байдаг талаар “Мишээл” уушгины мэс заслын эмнэлгийн ерөнхий эмч, профессор С.Мөнхбурам хэлж байна. Тэрээр уушги өвдсөн үед илэрдэг шинж тэмдэг болон уушгиа өвдөхөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөлөө.
- Сүүлийн жилүүдэд уушгиа үзүүлсэн хүмүүсийн бараг 60, 70 хувь нь вирусийн халдвартай байна. Залуучууд уушгины хавдараар өвчлөх нь ихэссэн.
- Бид өдөр тутамдаа хийдэг энгийн зүйлсийг мэдэж байх ёстой. Жишээлбэл, өвөл хүүхдэд дандаа малгай өмсгөх ёстой. Духны хөндийд агаар дулаацаж ордог. Гэтэл түүнийг нь дарлаад байвал уушгины өвчин эдгэнэ гэж байхгүй. Тиймээс хүүхдэд заавал малгай өмсгөж байх шаардлагатай. Бас гадаа гарахад нь амыг нь ороолтоор боогоод гаргадаг. Энэ бол зөв. Халуун хүйтэн харшиж байна гэж үзэж байна. Гэтэл хүүхэд гаднаас гүйгээд ороод ирэхээр шууд амны хаалтыг нь аваад хаядаг. Тэгж болохгүй. Халуун хүйтэн харшиж байгаа учир хүйтэн халуун ч мөн харшина. Тиймээс эхлээд куртик, пальто зэрэг гадуур хувцсыг нь тайлж байгаад ороолтыг нь сүүлд авах хэрэгтэй.
- Уушгины өвчин янз бүрийн шинж тэмдгээр илэрч болно. Гол илрэх шинж тэмдэг нь халуурах, ханиалгах, цэр гарах, амьсгаадах, дотор давчдах зэрэг юм. Мөн хордлогын шинжүүд болох толгой эргэх, дотор муухайрах, нойр хоолондоо муудах зэргээр янз бүрийн шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ өмнөхөөсөө илүү дотор давчдаад, өөрт зовуурьтай тасралтгүй ханилгаж, цэр гарч, амьсгаадаад, ажлын чадамж муудаад ирвэл мэргэжлийн уушгины эмчид хандаж, уушгины зураг авхуулж, шинжилгээ хийлгэж, оношоо тодруулсан дээр. Салхинд гарчихаар гайгүй болчихдог гэсэн нэг ойлголт яваад байна. Салхинд гараад эдгэчихдэг бол сайхан л даа.
- Урьдчилан сэргийлэх арга их олон. Эрүүл ахуйн ердийн дэглэм барихаас эхэлнэ. Өрөөнийхөө температурыг тогтоох, хүйтэн эсвэл халуун биш байх. Агаар сэлгэлтийг сайжруулах. Эрүүл витаминтай хоол идэх. Ажил хөдөлмөрөө зохицуулах. Долоо хоногт нэг удаа ууланд гарч, салхинд 5,10 километр явган алхалт хийх зэрэг эрүүл амьдралын хэмнэлийг чухалчлан, архи тамхинаас татгалзсан нь дээр.
- Ажлынхаа нөхцөлийг маш сайн зохицуулах хэрэгтэй байна. Ядрахгүй, хүйтэн агаар амьсгалахгүй байх хэрэгтэй. Хүйтэн агаар амьсгалаад байвал уушгины өвчин эдгэдэггүй. Эсвэл амьсгаадаад байвал бас уушгины өвчин эдгэдэггүй. Жишээлбэл, гараа хугалсан үед гипс тавьж боодог. Учир нь яс хөдлөхгүй байвал хурдан эдгэнэ. Түүнтэй адилхан уушгийг дааруулаад хэт ачаалал өгөөд байвал тэр уушгины өвчин эдгэхгүй.