“ОЙН ДАГАЛТ БАЯЛГААС ГАРАХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ОЛОХ ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАМААР ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ САЙЖРУУЛАХ” нь сургалтад хамрагдлаа.
Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газар, Азийн Ойн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй (AFoCO/035/2022) төслийн зорилтот бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны ойн санг гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөлийн ахлагч нар, төсөл хэрэгжүүлэгч талуудын төлөөлөл тус сургалтад хамрагдаж байна.
“Ойн дагалт баялгаас гарах бүтээгдэхүүнээс олох орлогыг нэмэгдүүлэх замаар орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах” (AFoCO/035/2022) нь төслийн төлөөлөл БНСУ-ын Сөүл хотод сургалтад хамрагдаж, туршлага судалж байна.
🌲Ойн дагалт баялаг ашиглах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг бүс нутгийн онцлог, нөөцөөс хамааран зүй зохистой ашиглах, судалгаа шинжилгээд үндэслэн үйлдвэрлэлд ашиглах энэ бүгдэд орон нутгийн иргэдийг хамруулж, эдийн засгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь дэлхий нийтийн чиг хандлага болоод байна.
🌲Уг туршлага судлах хөтөлбөрийн хүрээнд Сөүл хотод байрлах Үндэсний ойн шинжлэх ухааны институтийн Ой био-нөөцийн хэлтсийн ерөнхий захирал Ли Им- Кюин, судлаач Др. Канг-Хуен Ка нартай уулзаж ‘Солонгос улсын мөөгний хэрэгцээ, судалгаа” сэдэвт илтгэл танилцуулга болон Songsan мөөгний фермийн үйл ажиллагаатай танилцав.
🌲Мөн Хадонг ногоон цайны институтэд зочилж, тус байгууллагын ногоон цайны ургамлын тариалалт, үйлдвэрлэлийн процесс, эцсийн бүтээгдэхүүнүүд зэргийг харж, туршлага судлав.
🌲 Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газар, Азийн Ойн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй (AFoCO/035/2022) төслийн зорилтот бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны ойн санг гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөлийн ахлагч нар, төсөл хэрэгжүүлэгч талуудын төлөөлөл тус сургалтад хамрагдаж байна