Төрийн болон ОН-ийн өмчит компаниудтай холбоотой хуулийг хэлэлцэнэ
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн “Шар тээг” гэдэг газар суудлын автомашин онхолдож нэг хүн дарагдаж нас барсан байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 21:53 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очжээ. Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Г-гийн “Премио” загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож, 41 настай жолооч Г автомашиндаа даруулан нас барсан байсан ба 23:53 цагт цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.