Б.Мөнгөнхэт хүү одоо зургаан сартай. Зүрхний дөрвөн хавсарсан гажигтай гэж оношлогдсон түүнийг нэг нас хүрэхээс нь өмнө хагалгаанд оруулж амжихгүй бол эмчилгээгүй болох юм. Иймд хүүгийн гэр бүл цаг хугацаатай уралдан, арга баран тэмцэхдээ халуун сэтгэлт ард түмнээсээ сэтгэлийн хандив хүсэж байна.
Данс: Хаан банк
5720938247 /Аав М.Бүрэнжаргал/
Утас: 86055339
5064171125 /Ээж Д.Монголмаа/
ХҮҮГЭЭ САНХҮҮГИЙН БАЙДЛААСАА БОЛООД ХАГАЛГААНД ОРУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙХ ВИЙ ГЭЖ АЙЖ БАЙНА
Хүүгийн ээж Д.Монголмаа: Миний хүүхэд яагаад ийм болчихсон юм бол гээд заримдаа өөрөөсөө асуумаар санагддаг. Хүүхдээ л эрүүл саруул болгож авмаар байна. Нэг нас хүрэхээс нь өмнө… Бидэнд цаг хугацаа гэдэг юу юунаас илүү чухал болчхоод байгаа юм. Миний хүү гурван сартай байхдаа хатгалгаагөөр өвдөж, ЭХО-д харуулсан юм. Тэгэхэд зүрхний дөрвөн гажигтай, тэр нь төрөлхийн юм байна гэж оношлогдсон. Одоо жаахан уйлахаар л царай нь хөхөрчихдөг. Сүүгээ уухдаа тааруу, байнга босоогоор нь тэврэх, эсвэл хагас суулттай хэвтүүлэхгүй бол болохгүй. Хүүгийн минь өвчинг монголд эмчлэх ямар ч боломжгүй. Эхний ээлжид судас залгах хагалгаа хийлгэх ёстой. Хүүгээ санхүүгийн байдлаасаа болоод хагалгаанд оруулж чадахгүй байх вий гэж их айж байна. Миний хүүг эрүүл саруул болоход монголын ард түмэн минь туслаарай. Тав тавдахгүй, арав аравдахгүй хандивт нэгдээрэй гэлээ.
МЭС ЗАСЛЫНХ НЬ ЗАРДАЛ ЭХНИЙ ЭЭЛЖИД 61 САЯ ТӨГРӨГ
Хүүгийн аав М.Бүрэнжаргал: Шалтгаан нь агаарын бохирдол шүү дээ л гэдэг. Энэ утаанаас их юм болсон байх. Бид чинь гэр хороололд утаан дунд л амьдарч байна шүү дээ. Утаанд гомдох нь ч хаашаа юм. Хүүгээ эрүүл болгож л байвал боллоо. Сүүлийн гурван сар бид хоёр бүтэн нойртой хоносонгүй. Миний хүүгийн өвчний оношны тухайд, зүрх рүүгээ орсон гол судасны байрлал буруу, зүрхний ховдол цоорхой гэж байгаа юм. Цоорхой цоорхойдоо бараг байхгүй шахуу юм билээ. Уушгинд орсон судаснаас олон ширхэг нарийн хялгасан судаснууд үүсээд эхэлчихсэн. Тэр нь хүний биед байх ёсгүй судас юм. Тэр судаснууд нь томрох тусмаа л маш хурдацтай олон салаалдаг. Тэрийг л ой хүрэхээс нь өмнө зогсоохгүй бол томорчих юм бол хагалгааны заалтгүй болно. Мэс заслынх нь зардал бол 17500 ам.доллар буюу монгол мөнгөөр 61 сая төгрөг. Хамгийн гол нь эмчилгээний зардлын мөнгө байгаа юм. Цаашид хэдэн төгрөг шаардагдахыг бид үнэхээр мэдэхгүй байна. Энд хүртэл хүүд маань болон бидний гэр бүлд тусалж, дэмжиж байсан найз нөхөд, ах дүүдээ баярлаж байгаагаа хэлэх нь зөв байх.
Миний бяцхан Борхүү сайхан сэтгэлт түмэн олоныхоо тусаар эрүүл саруул болж Аав Ээж ах эгч нартайгаа элэг бүтэн аз жаргалтай сайхан амьдарнаа эгч нь бүрэн дүүрэн итгэж байгаа.
Бяцхан дүүд минь тусалж байгаа түмэн олондоо маш их баярлаж байнаа.
Та бүхэний минь зам мөр сүү шиг цагаан,сансан бүхэн нь сэтгэгчилэн бүтэж байгээ.❤️❤️❤️
Миний бяцхан Борхүү сайхан сэтгэлт түмэн олоныхоо тусаар эрүүл саруул болж Аав Ээж ах эгч нартайгаа элэг бүтэн аз жаргалтай сайхан амьдарнаа эгч нь бүрэн дүүрэн итгэж байгаа.
Бяцхан дүүд минь тусалж байгаа түмэн олондоо маш их баярлаж байнаа.
Та бүхэний минь зам мөр сүү шиг цагаан,сансан бүхэн нь сэтгэгчилэн бүтэж байгээ.❤️❤️❤️