Лизагийн “Armra”-тай xамтран гаргасан цай цөөн тоогоор xудалдаалагдана
Нью-Йорк хотын түгжрэл ихтэй хэсэгтээ автомашины жолооч нараас төлбөр авч эхэлсэн АНУ-ын анхны хот болсон талаар “Financial Times” сонинд бичжээ.
Манхеттений өмнөд хэсэгт замын хөдөлгөөний ачаалал ихтэй оргил үеэр буюу ажлын өдрүүдэд 5-21 цагуудад, амралтын өдрүүдэд 9-21 цаг хүртэл хугацаанд төлбөр авахаар болжээ. Суудлын автомашинаас өдөрт 9 доллар, жижиг ачааны машинаас 14,4 доллар, том тээврийн ачааны машинаас 21,6 долларын төлбөр авах аж. Нью-Йоркийн Тээврийн газраас дээр дурдсан хураамжийг нэвтрүүлснээр Манхеттений өмнөд хэсэг рүү нэвтрэх автомашины тоог 10 орчим хувиар бууруулж, нийтийн тээврийн хөгжилд зориулж 15 тэрбум доллар цуглуулах боломжтой гэж тооцоолжээ. Хотын удирдлагууд өнгөрсөн 2024 оны зунаас Манхеттенд автозамын түгжрэлийн төлбөрийг нэвтрүүлэхээр төлөвлөж байсан ч Нью Жерси муж улсын эсэргүүцэлтэй тулгарсан. Замын хөдөлгөөний хяналтын “Inrix” хэмээх платформ Нью-Йорк хотыг 2023 онд Дэлхийн хамгийн их түгжрэлтэй хот хэмээн нэрлэж байсан.
“Inrix”-ийн тооцоолсноор, жолооч нар жил бүр дунджаар 101 цагийг Нью-Йорк хотын замын түгжрэлд өнгөрүүлж, бүс нутгийн эдийн засагт 9.1 тэрбум америк долларын хохирол учруулдаг гэсэн статистик байдаг аж.
О.АНИР