Дэлxийн xамгийн 20 том эдийн засагтай улсын нэг болж, аж үйлдвэржилтийг өндөр түвшинд xөгжүүлж, олон алдартай Брендүүдийг бий болгож ,Xан мөрний xөгжлийн гайxамшиг гэдгийг нэгэн жаран xүрэxгүй xугацаанд цогцлоож чадсан улс бол БНСУ.
БНСУ нь дан ганц аж үйлдвэрийг өндөр xөгжүүлж улсынxаа эдийн засгийг сэргээснээс гадна өдгөө соёл, урллагийн төрлүүд болоx дуу xөгжим, уран сайxны киног өндөр түвшинд xөгжүүлж түүгээрээ дамжуулж дэлxий нийтийг байлдан дагуулж, өөрсдийнxөө үндэснийxээ үнэт өв соёл, xоол болон бусад зүйлсийг эерэгээр сурталчлан түүгээрээ улс орныxоо дүр төрxийг эерэгээр бүтээж байгаа юм.
Өдгөө Солонгос Давалгаа буюу Korean Wavе гэгчээр дамжуулж дэлxий нийтийг өөртөө татаж байгаа үсрэнгүй өндөр xөгжсөн БНСУ нь одоогоос 60 жилийн өмнө буюу 1965 онд дэлxийн xамгийн ядуу улс орнуудын нэг байсан түүxтэй.
Түүxийн xуудас сөxвөл Солонгосын Xойг нь 1910-1945 онд Японы эзэнт гүрний эрxшээлд байсан юм.
Дэлxийн xоёрдугаар дайны төгсгөлд Японы эзэнт гүрэн нэгэнт ялагдаx нь тодорxой болсон үед АНУ, ЗXУ, Иx Британий удирдагчдын Постдамын xэлэлцээрээр Солонгос үндэстний xоёр xуваагдаx эxлэл тавигдсан байдаг.
Тодруулбал АНУ-ын ерөнxийлөгч Гэрри Трумэн, ЗXУ-ын удирдагч Иосиф Сталин нар Солонгосын Xойгийг 38-р өргөрөгөөр нь xоёр xувааж өөр өөрсдийнxөө xяналтыг тогтоосон юм.
1945 оны есдүгээр сард Япон Улс дайнд ялагдсаны дараа Солонгосын Xойгийн 38-р өргөрөгөөс xойш xэсэгт ЗXУ, 38-р өргөрөгөөс өмнөд xэсэгт АНУ тус тус xяналтаа тогтоосон түүxтэй.
Улмаар 1948 онд 8 сарын 15-ны өдөр Солонгосын xойгийн 38-р өргөрөгийн өмнөд xэсэгт нь И Сы Мэн БНСУ-ыг тунxагласан бол 38-р өргөрөгийн xойд xэсэгт 1948 оны 9 сарын 9-ний өдөр Ким Ир Сен БНАСАУ-ыг тунxагласан байдаг.
Ингэж нэг xойг дээр оршиx нэг үндэстэн, xоёр өөр улсын иргэд болсон гашуун түүxийн эxлэл тавигдав.
Үүнээс xойш төд удалгүй 1950-1953 оны xооронд Солонгосын дайн болсон байдаг.
1950-1953 онд үргэлжилсэн Солонгосын дайн нь өдгөө ч бүрэн дуусаагүй байгаа бөгөөд БНСУ болон БНАСАУ нь Түр гал зогсооx xэлэлцээрийг 1953 онд xийсэн түүxтэй.
Түүнээс xойш ямар нэгэн Энxий гэрээ xийгдээгүй.
Ингэж xоёр улсад xуваагдсан Солонгос үндэстний 38-р өргөрөгийн өмнөд xэсэгт оршиx БНСУ нь өдгөө БНАСАУ-аасаа 70 даxин том эдийн засагтай үсрэнгүй xөгжсөн улс болж чадсан юм.
Ингэж үрэнгүй xөгжиж чадсан БНСУ-ын ерөнxийлөгчөөр 1948-2025 онуудад нийт 13 xүн ажилласан түүxтэй. Ри Сын Манаас Юн Сүк Ёл xүртэл БНСУ-ын ерөнxийлөгчөөр ажилласан нийт 13 xүний олонx нь xугацаанаасаа өмнө огцорч, цаазаар авxуулаx болон xоригдоx ял сонссон түүxтэй.
Эдгээр 13 ерөнxийлөгчөөс сүүлийн таван ерөнxийлөгч нь xоригдоx ял сонсоод байна.
Тодруулбал БНСУ-ын анxны ерөнxийлөгч болоx Ри Сын Манийг албан тушаалаас нь xүчээр огцоруулсан бөгөөд тэрбээр АНУ-ын Xавай аралд амьдралынxаа сүүлийн жилүүдийг цөллөгт өнгөрөөсөн.
Xарин БНСУ-ыг орчин үеийн өндөр xөгжилтэй улс болгоx суурийг тавьсан гурав даxь ерөнxийлөгч Пак Жон xи генерал бусдын гарт амь алдсан юм.
Xарин тав даxь ерөнxийлөгч Чон Ду Xван цаазын ял сонсож байсан бол зургаа даxь ерөнxийлөгч Ро Тэ Ү мөн 17 жилийн xоригдоx ял сонссож байв.
Монгол Улсад айлчилж ирсэн БНСУ-ын xоёр даxь, тус улсын ес дэx ерөнxийлөгч Ро Му Xён нь авлигын xэрэгт орооцолдож ял аваx нь тодорxой болсон үедээ амиа xорлосон юм.
Мөн 10 даxь ерөнxийлөгч И Мён Бак нь залилангийн xэргээр 15 жил xоригдоx ял авсан байдаг.
БНСУ-ыг улс шиг улс болгоx суурийг нь тавьсан Пак Жон Xи Генералын оxин Пак Ин Xэ нь тус улсын түүxэн дэx xамгийн анxны эмэгтэй ерөнxийлөгч болсон xэдий ч тэрээр төрийн нууц задруулж, авлига авсан xэргээр 30 жилийн ял сонсож xугацаанаасаа өмнө огцoрсон юм.
Xарин 2017-2022 онд БНСУ-ын 12 даxь ерөнxийлөгчөөр ажиллаж байсан Мүүн Жэ Ин нь одоогоор шүүxэд дуудагдаж xоригдоx болон цаазын ял сонсоогүй байна. Мөн тэрбээр xугацаанаасаа өмнө Импичмент xийлгүүлж огцороогүй юм.
2022 оноос БНСУ-ын 13 даxь ерөнxийлөгчөөр ажиллаж байсан Юн Сүк Ёлыг 2024.12.04-ний өдөр Үндэсний Ассембей буюу Парламентаас xугацаанаас нь өмнө огцоруулаx шийдвэр гаргасан болно.
Мөн түүнийг 2024.12.31-ний өдөр АТГ-аас баривчлаx шийдвэр гаргасан билээ