Саудын араб газрын тосны үнээ хоёрдугаар сард нэмнэ
Цагаан ордон АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жимми Картерыг санан дурсах зорилгоор Төрийнхөө далбааг бөхийлгөх шийдвэрийг шинээр сонгогдоод буй 49 дэх Ерөнхийлөгч Доналд Трампын тангараг өргөх ёслолын үеэр өөрчлөхгүй гэдгээ мэдэгдлээ.
Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер мэдэгдлээ.
Өмнө нь Доналд Трамп өөрийн тангараг өргөх ёслолыг анх удаа бөхийлгөсөн далбаан дор болж магадгүй талаар дурдаж байсан ба тэрбээр “Юу болохыг харцгаая” аэмээн онцолжээ.
Жимми Картер нь арванхоёрдугаар сарын 29-нмй өдөр 100 насандаа таалал төгссөн бөгөөд сүүлийн жилүүдэд арьсны хорт хавдартай тэмцэж байсан нь ил болсон.
Жо Байдены зарлигаар нэгдүгээр сарын 9-нийг АНУ-д үндэсний гашуудлын өдөр болгон зарласан билээ.