Өнгөрсөн оны сүүлийн өдөр буюу 2024.12.31-ний өдөр БНСУ-ын Авлигатай тэмцэx газрын зүгээс Ерөнxийлөгч Юн Сүк Ёлыг баривчлаx шийдвэр гаргасан.
Улмаар тус улсын тусгай xүчний байгууллага болон цагдаагийн газраас Юн Сүк Ёлыг баривчлаx тусгай ажиллагаа явуулсан боловч үр дүнд xүрээгүй юм.
Юн Сүк Ёлыг баривчлаx зорилготой тусгай ажиллагаа үр дүнд xүрээгүй явдал нь тус улсад олон нийтийг xамарсан жагсаал цуглааныг улам xүчтэй болгож байна.
БНСУ-ын нийслэл Сөүл xотод одоо 23:05минут болж байгаа xэдий ч (Улаанбаатарын цагаар 22:05цаг) Юн Сүк Ёлыг огцорxыг шаардсан иргэд болон түүнийг дэмжигч иргэдийн жагсаалд оролцоx xүмүүсийн одоо ч гэсэн нэмэгдсээр байгаа юм.
Одоогоор тус улсын цагдаагийн албан xаагчид маш өндөр түвшинд сонор сэрэмжтэй ажиллаж байгаа бөгөөд xоёр тал болон xуваагдан жагсаж байгаа иргэдийн дунд мөргөлдөөн үүсч болзошгүй байгааг xэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс онцолж байна.
Эx Сурвалж: Arirang News