Бид “Сонин хачин” булангийнхаа ээлжит дугаарт УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн нөхөр болох “Говийн бор” нэрээр олонд танигдсан н.Билгүүнтэй цөөн хором ярилцлаа. Тэр эхнэрээ алхам тутамдаа дэмжиж, халамжлахыг хичээж байгаа тухайгаа ярихын дээр, УИХ-ын гишүүн болоход нь туйлын их баярлаж байсан ч гэр бүлийн халуун дотно уур амьсгал бага зэрэг хөндийрч буй талаараа хуваалцлаа.
Тэрээр, “Миний хувьд одоогоор ар гэр, аавынхаа ажлыг амжуулаад л явж байна. Ар гэрийн ажлыг бүхэлд нь дааж байгаа болохоор том хариуцлага үүрчихсэн байгаа. Хоёр талдаа л том хариуцлага үүрчихлээ.
МИНИЙ ЭХНЭР ҮНЭХЭЭР УЛСЫНХАА ТӨЛӨӨ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЗҮТГЭЖ БАЙГАА
Эхнэрийгээ анх гишүүн болоход маш их баярлаж байсан ч, одоо бодохоор гэр бүлдээ цаг зав гаргаж чаддаггүй юм байна. Жаахан стресстэй ажил шүү дээ. Бидний өмнө байсан халуун дулаан уур амьсгал жаахан хөрсөн юм шиг санагддаг. Өмнө лайв хийсэн ч хамт байдаг байсан. Одоо бол би хүүхдээ хүргэж өгөх гээд өглөө гарна, манай хүн ажилтай гээд л эрт гарна. Манай хүн бүр орой 7,8,9,10 цагаас ирдэг. Хааяа шөнө ирэх ч тохиолдол бий. Төр, түмнийхээ төлөө ажиллаж байгаа юм чинь арга ч үгүй байх. Миний эхнэр үнэхээр улсынхаа төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байгаа. Үүнийг нь хараад бахархдаг.
Манай хүнийг гишүүн болохоос нь өмнө ч сошиалд янз бүрээр доромжлох асуудал их байсан. Одоо бол бүр ихэссэн. Би ханьдаа, “наад үгээ битгий тоо, энэ хүмүүс ингэж хэлэхээс өөр зүйл чадахгүй шүү дээ. Урд ажлаа л хийгээд явж бай” гэхээс өөр сэтгэлийг нь дэмжиж чадахгүй юм. Аль болох сэтгэлийг нь өргөж баярлуулахыг л боддог. Эмэгтэй хүнийг хайрална гэдэг, аз жаргалтай, баяр хөөртэй байлгах явдал шүү дээ. Гомдоохгүй байхад л эмэгтэй хүн аз жаргалтай байдаг гэж боддог. Би одоо эхнэрээ хүлээгээд л авах гээд байж байна. Манай хүн хуралтай байгаа. Хөөрхий бие нь өвдөөд байгаа юм. Дулаахан машинтай ирж авах гээд, машинаа халаагаад л байж байна.
МИНИЙ ХАЙР АР ГЭРТЭЭ САНАА ЗОВОЛГҮЙ, АЖЛАА САЙН ХИЙГЭЭРЭЙ
Сүүлийн үед би өөрөө лайвчин болоод байгаа. Анх хийдэг байснаа бодвол одоо дээрдэж л байна. Хэл ам яалт ч үгүй зүгширдэг юм билээ. Гэхдээ их хэцүү байдаг. Манай хүн яаж тийм аймар ачааллыг даадаг байсан юм л гэж бодогдох болсон. Одоо бүр их ачаалалтай болчихсон шүү дээ. Хайрдаа хандаж хэлэхэд, “Гэр бүлийнхэн нь хайрыгаа дэмжиж байгаа. Мөн найз нөхөд хамаатан садан бүгдээрээ дэмжиж байгаа шүү. Миний хайр ар гэртээ санаа зоволгүй, ажлаа сайн хийж, хичээгээрэй. Амжилт хүсье” гэлээ.
Хөөе хүний амьдрал та нарт ямар хамаа байна да өөрөө л аз жаргалтаы байвал болоо юм биш үү 2 хүний хооронд муухай юм битгий бичээрэй нэг ч гэсэн эмэгтэйчүүдийн маань нэн нь аз жаргалтай байвал болж байгаа шүү сайхан зөв үг нэг нэгэн дэ хэлж бай Говийн бор Нараа 2 тоо аз жаргал хүсэе
Amjilt husie huwi tawilangaaraa uchirsan humuusiig bitii doromjlooroi
Ямар муухай мулгуу хүмүүс вэ?Хүнд зөв хандлага өгч байгаач.Хүний амьдрал бидэнд хамаагүй.
Тэнэг залуу хөгшин хүүхнээр яаана вэ
Атаархаа юу …аль эсвэл өмнөөс нь харамсаа юу. Хоёр биендээ болж байвал хожгор чамд хамаагүй дээ хө.
Хайр ч гэх шиг Ээж шигээ хүнтэй сууж хүүхэд гаргачихаад гэрийн үйлчлэгч хийж байж Хайр ярихгүй шүү тэнэг хүүхэд минь Залуу хүн байж өөрийхөө дуураарай хийж бүтээгээд гиё яваачээ Нэг муу халтар ширээний хүүхэн Япон өвөө нарын цагийн зугаа хүүхний үйлчлэгч хийгээд явах юм даа Эр хүн шиг байгаачээ
nas bol too hugshuun
Ямар их атаархал бухимдал вэ
Ээжээс нь эхнэр нь эгч шүү дээ