АНУ-ын Сенат өнгөрсөн лхагва гарагт батлан хамгаалахын салбарт 895 тэрбум америк долларын төсвийг батлах хуулийн төсөлд санал хураалт явуулсан талаар “The Hill” мэдээлжээ. Уг төслийг Сенатын 85 гишүүн дэмжиж, 14 нь эсэргүүцсэн байна. Төсвийг батлахын тулд хамгийн багадаа 60 гишүүний санал авах шаардлагатай байдаг.
Өнгөрсөн долоо хоногт уг төсвийг Төлөөлөгчдийн танхимаас 281 гишүүн нь дэмжиж, 140 гишүүний эсэргүүцэлтэй тулгарсан ч батлагджээ. Ингэснээр Конгресс төсвийг бүрэн баталгаажуулан, одоогийн Ерөнхийлөгч Жо Байденаар гарын үсэг зуруулах үйл явц л үлдээд байгаа аж.
“The Hill” агентлагийн мэдээлснээр, уг төсөвт АНУ-ын Зэвсэгт хүчний Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь цэргийн оролцоог нэмэгдүүлэх, шинээр хуурай замын техник хэрэгсэл, нисэх онгоцны үйлдвэрлэл, хөлөг онгоц барих ажилд болон АНУ-ын Зэвсэгт хүчний бүх албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэгт зардлууд багтжээ.
Эх сурвалж: The Hill