Засгийн газраас 2025 оныг “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил”-ээр зарлав
НИТХ болон НЗДТГ сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг агаарт гарах боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна.
Энэ хүрээнд иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрут гаргах талаар олон нийтийн дунд цахимаар санал асуулга явуулсан.
Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь Тэрэлж болон Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харин автобусны үнийн хувьд 1000 төгрөг байх, автобусны цагийг 10:00-11:00 байх нь зөв гэж судалгаанд оролцсон иргэд дэмжжээ.
Иймд энэ бямба гараг буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн доорх цагийн хуваарийн дагуу “Сүхбаатарын талбай – Скай ресорт”, “Офицеруудын ордон – Тэрэлж” чиглэлд нэмэлт автобус явахаар боллоо гэж НЗДТГ-аас мэдээллээ.