Төв талбайд утааны эсрэг жагсаал зохион байгуулж эхэлсэн “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлангийн фэйсбүүк хуудас хаагдаад 4-5 өдөр боллоо. Олон нийт түүнийг сүрдүүлгэд автаж хаягаа хаалгуулсан, эсхүл өөрөө ямар нэг шалтгаанаар устгасан гэлцэж байна. “Эрх баригчдад утааны эсрэг төлөвлөгөө байна уу?” гэх асуултыг тавьж хэдэн өдөр жагсаал зохион байгуулсан тэр усанд хаясан чулуу мэт алга болсон нь олны анхаарлыг эрхгүй татна. Бид түүнээс энэ асуудлыг тодруулахаар холбогдож, цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Та яагаад Фэйсбүүк хаягаа хаачхав аа? Юу болсон бэ?
-Намайг өөрөө хаасан гэж бодож байна уу?
-Олон талын яриа цахим орчинд хөвөрч байна. Та сүрдүүлгэд автсан уу?
-Надад ярих зүйл алга. Өөрсдийнхөөрөө бодоцгоо.
Хоёр асуултад дуу султай, бүдэг бадаг хариулт өгсөн түүний цөхөрсөн хоолойны өнгө хэн нэгний сүрдүүлгэд автаж, эрхээ боолгуулсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж буй юм.
Ч.Ганжавхлан 12 дугаар сарын 5-ны өдрөөс цахим сүлжээндээ утааны эсрэг жагсаал зохион байгуулахаа мэдээлж, өдөр бүр 12-18 цагийн хооронд иргэдийг төв талбайд жагсахыг уриалж байсан нь эрчийг үзүүлж, сая сая хандалт авч, утааны асуудлыг нийтийн анхааралд оруусан юм. Энэ үеэр тэр цахим хуудаснаа, өөрийг нь дарамталж буй гар утасны цаадах яриаг олон нийтэд түгээсэн нь саяхан.
Ч.Ганжавхланд юу тохиолдов?