Видео сурвалжилгыг ЭНД дарж үзнэ үү
“Бахархалт” шахмал түлшээ зургаан жил шүтэж, түлсний эцэст, гэнэт чанаргүй, шаардлага хангаагүйг нь гайхаж, солих шаардлагатай тухай хэлэлцэн, шинэ зуух тараах нь зөв шийдэл мэтээр хуралдлаа.
Сайжруулсан шахмал түлшний төслийг дунд хугацааны бодлого гээд таван жил хэрэгжүүлэхээр эхлүүлсэн авч, үүнээс цааш төлөвлөгөө, шийдэл тэдэнд байхгүй. Утга санаа нь тодорхойгүй тал тал тийшээ савчсан УСК шиг, утаагүй болгох төсөөллийн ажлаа амныхаа зоргоор бурахаас өөр гавьяа тэдэнд үгүй. 20 жил утаагаар угжуулсан бид ч хэчнээн дэвхцээд нэмэргүй бололтой.
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд Тавантолгой түлш компанитай танилцаж, бүтээгдэхүүэ үйлдвэрлэлийн үйд явцтай танилцлаа.
Энэ үеэрээ шахмал түлшний орц найрлагад өөрчлөлт орсон эсэхийг хэлэлцэж, дараагийн алхам юу байх талаар санал солилцов.
- Ажлын хэсгийн зорилго чиглэл нь яг юу вэ? Түлшээ сайжруулж, зуухаа шинэчлэх гээд байгаа юм уу? Шат ахиулсан өөр төлөвлөгөө эрж байгаа байна уу
- Нүүрсний утаа яриад цааш хэр удаан явах вэ? Монголчууд хэр удаан утаагаар амьсгалах бол?
- Тавантолгой түлш ХХК-ийг яагаад миалах болов?
- Гал унтраасан шийдвэрээр аргацаагаад өнгөрөөх үү?
Дээрх асуултад,
- Эрдэс баялаг судлаач, инженер Ц.Бээжин
- ”Тавантолгой түлш” компанийн ерөнхий технологич Д.Өлзийбат
- УИХ-ын гишүүн Д.Энхтуяа
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нар хариуллаа.
Видео сурвалжилгыг ЭНД дарж үзнэ үү