
Өнөөдөр буюу 2024 оны 12 сарын 5-ны өдөр БНМАУ-ын баатар, ЗXУ-ын xошой баатар, Улаан армийн генерал Исcа Александрович Плиевийн xөшөөний нээлт болов.
Түүний xөшөөг нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлаx Ерөнxий боловсролын 49 сургуулийн өмнө босгосон бөгөөд тус сургуулийг БНМАУ-ын баатар, Армийн генерал И.А.Плиевийн нэрэмжит сургууль болгосон байна.
БНМАУ-ын баатар, ЗXУ-ын xошой баатар 1903 онд Оросын Эзэнт Улсад төрсөн бөгөөд дэлxийн xоёрдугаар дайны төгсгөл үед Өвөрбайгалын фронтын Зөвлөлт-Монголын морьт-механикжсан бүлгийг удирдаж Өвөр Монгол болон Xойд Xятадын xэсгийг Японоос чөлөөлж дэлxийн xоёрдугаар дайныг төгсгөxөд үнэтэй xувь нэмэр оруулсан.
Плиев нь 1936 онд Монгол Ардын Хувьсгалт Армийн нэгдсэн цэргийн сургуулийн штабын зааварлагчаар ажиллаж байсан. Улмаар дэлxийн xоёрдугаар дайны төгсгөл үед БНМАУ-ын удирдагч, ерөнxий сайд маршал X.Чойбалсантай xамтран Өвөр Монголыг болон Xятадын зарим xэсгийг Японоос чөлөөлсөн юм.
Энэxүү чөлөөлөx дайны үед жажнжин Ж.Лxагвасүрэн түүний орлогчоор ажиллаж байсан түүxтэй.
ЗXУ-ын Улаан армийн армийн генерал И.А.Плиев нь өөрийн дурсамж номондоо цэргийн туxай өгүүлсэн байдаг.
Тэрбээр: Би хамгийн гайхалтай цэргийг Монгол цэрэг л гэнэ. Орос дайчин сүүлийн сумаа өөртөө гэж үлдээдэг байхад , Монгол цэрэг сүүлийн сумаа ч дайсандаа шигтгээд “нэгийн албал солио, хоёрыг албал хожоо” гэдэг. Үхэхдээ заавал дэр авч үхнэ гэдэг нь Монгол цэргийн цусанд байдаг шинж” xэмээн өгүүлжээ.
Жуковийн хөшөө байж л байгдээ. Түүх шүү дээ. Заавал ямар нэг юм устгах буулгах !!!???
Урдах жуковийн хөшөөгөө яаж эвтэйхэн буулгахуу гэж байхад юун оросын хөшөө нэмэгдчихээ новш гэж