Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү
ХЭҮК-ын дарга, гишүүд нэгнээ тагнасан гэх мэдээлэлтэй холбоотой ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг мэдээллээ.
Тэрээр, “Энэ нь ямар ч үндэслэлгүй мэдээлэл. Дээрх асуудлын тухайд ХЭҮК-ын тамгын газрын хоёр албан хаагчид хөдөлмөрийн харилцаанд оролцох явцад үүссэн маргаантай холбоотой асуудал юм. Үүсэн маргаантай холбоотойгоор нэг албан хаагч гомдлыг ХЭҮК-ын Тамгын газрын даргад 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд гаргасан. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг үндэслэн ХЭҮК-ын дэргэдэх ёс зүйн хорооноос нэг албан хаагчийг ёс зүйн зөрчил гаргасан байна гэж үзсэн. Улмаар уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй албан хаагч Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Өнөөдөр шүүх дээр уг асуудал хянагдаж байна” гэв.