УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.
Хуулийн төслийг 68 гишүүн дэмжив. 2025 оны төсвөөс 3.6 их наяд төгрөгийн урсгал зардлыг танах шаардлагыг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нар гаргасан ч гуравдугаар хэлэлцүүлэгт шилжсэн хойно засварлах боломжгүй тул хүлээж аваагүй.
Харин батлагдсаны дараа, арванхоёрдугаар сараас өмнө төсөвт тодотгол хийх тогтоолын төслийг өнөөдөр батлаад байгаа юм.