2025 оны төсвийн үрэлгэн зардлыг бууруулсан тодотголыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс буюу хууль хэрэгжихээс өмнө Засгийн газар өргөн барих чиглэл өглөө.Асуудалтай холбогуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, “Бидний албан шаардлага үр дүнд хүрч, шинэ төсөв хэрэгжиж эхлэхээс өмнө үр ашиггүй зардлуудыг танасан ТОДОТГОЛ хий гэсэн чиглэлийг Засгийн газарт өгч байна” гэсэн юм.
Асуудалтай холбогуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудаснаа байр сууриа илэрхийллээ. Тэрээр, “2025 оны төсвөө баталчхаад, УИХ, ЗГ хамтарч, ажлын хэсэг гаргаж, энэ ондоо төсвийн төслийн тодотгол хийхдээ тулбал Үндсэн хууль зөрчигдөнө. Төсвийг Засгийн газар л боловсруулж УИХ-д өргөн барьдаг Үндсэн хуультай. УИХ өөрөө Үндсэн хуулиа зөрчөөд Засгийн газарт Үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрх рүү ороод, урьдчилж УИХ-ын гишүүд төсвийн төсөл хийдэг, Ажлын хэсэг байгуулдаг Үндсэн хууль байхгүй. Эрх мэдэл хуваарилах онол, зарчимд нийцэхгүй. Хэн боловсруулж өргөн барихыг Үндсэн хуульд хатуу заасан нь хариуцлагатай холбоотой. Их хурал өөрөө төсвийн төслийг боловсруулбал хэн хариуцлагыг нь үүрэх юм” гэжээ.