Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг дөрвөн жил есөн сар хорих ялыг хэвээр үлдээлээ. Шүүхийн шийдвэртэй холбоотой сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн сэтгэгдлээ илэрхийлж байна.
Ээж М.Алдартуяа: Бид чухам яг яах вэ гэж бодогдож байна. Тал талаас мэдлэг боловсролтой хүмүүс оролцож, үүнийгээ ашиглалаа шүү дээ. Цагаадах болов уу гэсэн итгэл байсан. Дээд шүүхдээ л итгэж байна даа. Ханийн бие муу байгаа. Хариад хэлнэ дээ. Одоо ч харж байгаа байх аа. Яг үнэндээ бол юу болоод байгааг сайн ойлгохгүй байна.
Эгч Н.Өнөрбаяр: Энэ хүнийг ямар нэгэн аргаар шоронд хий гэсэн үүрэг өгсөн байна. Одоо миний дүүгийн амь нас, эрүүл мэндэд ямар нэгэн эрсдэл учирвал хэн хариуцлага хүлээх вэ. Энэ бүхний цаана Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаа. Үүнийг би хэлье. Одоо бид яах юм бэ. Яаж ч чадахгүй хэдэн хүн байгаа болохоор дээрэлхэж байна. У.Хүрэлсүх ээ, огцор. Чамаар удирдуулж яваадаа бид харамсаж байна. У.Хүрэлсүх гэдэг хүн бүгдийг коммандалж байна.