УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өчигдөр NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцсон. Нэвтрүүлгийн үеэр түүний нэр дурдсан хүнээс цагдаад гомдол гаргажээ.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн цахим хуудсанд Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Энхтүвшинг гомдол, мэдээлэлд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй хэмээн доорх мэдэгдэл гаргасан байна.
Харин асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин цахим хуудаснаа өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.
Тэрээр, Мөрдөн шалгах ажиллагаа ямар хурдан эхэлж байна аа. Айна гэж бодоод байгаа юм байх даа. Ард түмний эрх ашгийг илэрхийлсний төлөө Сангийн яамны хэн нэгэн даргын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлэх бол өөрөө яваад очъё. Зүгээр яриа авсан хэвлэлийн байгууллагыг дарамтлах хэрэггүй, нэвтрүүлэг нь бүтнээрээ сошиал дээр байгаа” гэжээ.