Монголын шүүх засаглалд хандан, ХААЛГАА НЭЭГЭЭЧ хэмээх дугаараа хүргэж байна.
Улс төрийн задлан нэвтрүүлгийн дугаарыг ЭНД дарж үзнэ үү.
Өнөө цагийн монголын хамгийн их хандалттай, хамгийн олон дагагчтай, хамгийн их баримт дэлгэсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг тортой хаалганы цаана суулгаад 100 гаруй хоног өнгөрлөө. 2024 оны долоодугаар сарын 19-ны өдөр түүнийд Анхан шатны шүүхээс, таван хэрэгт холбогдуулан дөрвөн жил есөн сарын хорих ял оноосон. Яалт ч үгүй төрийн нууцын xэрэгт xолбогдсон юм бол, зөвхөн тэр хэргийг нь л хаалттай шүүгээд, бусад дөрвөн xэргийг нь нээлттэй шүүгээч ээ гэх шаардлагыг олон нийт тавьсаар байна.
Түүнийг буруутгасан хэргүүд.
Нэг. Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйл. Хувь хүний нууцыг задруулах
Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ хэрэгт нь түүнд хоёр жилийн ял өгсөн. Тэгвэл хэний хууцыг задруулав.
Уншигч та мартаагүй бол Дорноговь аймгаас хүүхэд хулгайлж, амийг нь хөнөөсөн Г.Гантулгыг, өмнө нь ял эдэлсэн байна шүү дээ гэж мэдээлснийхээ төлөө түүнд энэ ялыг оноосон…
Үргэлжлэлийг видео нэвтрүүлгээс үзнэ үү.